Монгол Улсад Мал эмнэлгийн алба үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан мал эмнэлгийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар шагнагдлаа. Үүнд:
ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
Цагааны Володя – 1979 онд малын их эмч мэргэжлээр төгсөж, Хүнс, хөдөө аж ахуйн яамны Мал эмнэлгийн хэлтэст мэргэжилтэн, ХААДС-д багш, тэнхимийн эрхлэгч, орлогч декан, Бодлого судлалын төв зөвлөх зэргээр мал эмнэлгийн салбарт тасралтгүй 34 жил ажиллаж байна. “Малын халдварт, халдваргүй өвчин сурах бичиг”, “Эцэж турсан малыг тэнхрүүлэх арга товхимол”, “Латин хэл I, II сурах бичиг”, “Эмийн жор бичих гарын авлага сурах бичиг”, “Монгол орны эмт ургамал I, II цуврал”, “Монгол орны эмийн ургамлыг эмнэлэгт хэрэглэх аргачлал III хэвлэл”, “Ойн дагалт нөөцийг зохистой ашиглах зарим арга, технологи ” зэрэг 90 гаруй сурах бичиг, ном, товхимол, гарын авлага, нэгэн сэдэвт бүтээл, 130 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл нийлүүлж Мал эмнэлгийн боловсон хүчний бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан,
МАЛЫН ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:
НАЦАГНЯМЫН НАМШИР УБ хотын “Гүн түрэм” ХХК-ийн захирал, зөвлөх малын эмч, 1960-1963 онд Өвөрхангай аймгийн мал эмнэлгийн газрын дарга, Баян-Өндөр сумын малын их эмч, 1963-1965 онд ХААДС-д багш, 1965-1994 онд Мал эмнэлэгийн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ахлах ажилтан, бруцеллёз судлалын секторын эрхлэгч, 1998 оноос Нийслэлийн ХУД дэх Гүн тэрэм МЭҮН байгуулан зөвлөх малын эмч зэргээр мал эмнэлгийн салбарт тасралгүй 40 гаруй жил ажилласан. 1969-1972 онд Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Зүүн хараагийн сангийн аж ахуйн тахианы сүрьеэ өвчнийг анх удаа оношлон 3 жилийн дотор эрүүлжүүлсэн. Н.Намшир нь “Монгол дахь тахианы сүрьеэ өвчин “, “Тэмээн сүргийн бруцеллёз“ зэрэг судалгааны ажлын үр дүнтэй холбогдуулан ном товхимол, заавар зөвлөмж, стандарт, эрдэм шинжилгээний тайлан, сурталчилгааны өгүүлэл, онол үйлдвэрлэлийн бага хурлын илтгэл зэрэг 120 гаруй нэр төрлийн бүтээл туурвижээ.
ЛАНГАНЫ ХҮҮХЭНМӨНХ – Дундговь аймгийн Сайнцагаан сумын ахмад малын их эмч 1977 онд малын их эмч мэргэжлээр төгсөж Дундговь аймгийн МЭГ-т шинжлэгч эмч, 1994 оноос Ирээдүй хувийн Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн захирал, малын эмчээр мал эмнэлгийн салбарт тасралтгүй 36 ажилласан. Монгол улсад хувийн хэвшлийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн хөгжлийн эх суурийг тавьж, зах зээлийн харилцаанд мал эмнэлгийн ажил үйлчилгээг хөгжүүлэх, мал эмнэлгийн ажил үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд оруулсан хувь нэмэрийг үнэлжээ.
ДУГАРЖАВЫН ДАМДИНЖАВ – 1959 онд мал их эмчээр төгсөж Тамсагын САА-д малын их эмчээр хөдөлмөрийн гараагаа эхэлж Эрээнцав САА-н дарга, Дорнод аймгийн Гурванзагал сумын мал эмнэлгийн тасгийн эрхлэгч, Аймгийн МЭГ-ын лабораторийн эхлэгч, газрын дарга, ХАА-н нэгдэлийн зөвлөлийн орлогч дарга, Дорнот аймгийн ХАА-н техникумын багш зэрэгээр мал эмнэлгийн салбарт 30 гаруй жил ажиллаж, Дорнод аймгийн мал эмнэлгийн газрын материаллаг бааз, боловсон хүчнийг чадавхжуулах, улмаар аймгийн хэмжээнд үхрийн бруцеллез өвчнөөс эрүүлжүүлэх, малын гоц халдвар өвчнийг таслан зогсоосон гавъяаг өндөрөөр үнэлж МАЛЫН ГАВЪЯАТ ЭМЧ цолоор,
Мөн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Дархан-Уул аймгийн Мал эмнэлгийн газрын Мал, амьтны эрүүл мэндийн албаны дарга Хавлаашийн Хавсамет,
Хөдөлмөрийн хүндэт медалиар Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн биотехнологич, ген секвинсинг, омог судлагч их эмч Энхболдын Базаррагчаа, “Ветпом” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн малын эмч Хандын Гэрэлчулуун, “Хар хорин хүрээ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Мал эмнэлэг, ариун лабораторийн эрхлэгч Дүгэрсүрэн Рэнчинханд нар тус тус шагнагджээ.


More Stories
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...