“Нүүрсний” гэх тодотголтой нээлттэй сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. Сонсголд УИХ-ын С.Ганбаатар оролцож байна. Тэрбээр Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт хандан “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг ямар шалтгаанаар сонсголд оруулахгүй байгаа болон түүнийг хордуулсан гэх асуудал үнэн эсэхийг лавлав.
Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Б.Ганхуягийг гэрчээр оролцуулах түр хорооны тогтоол гарсан. Тогтоолыг хууль хяналтын байгууллагад 11 дүгээр сарын 29-нд явуулсан. Тэрбээр шүүхийн шийдвэрээр цагдан хоригдож байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Шүүн таслах үйл ажиллагаанд хэн боловч хөндлөнгөөс оролцох хориотой. Тиймээс би Засгийн газрын гишүүн, сайдын хувьд, Түр хорооны даргын хувд ч Б.Ганхуягийг цагдан хорих байрнаас авчрах боломжгүй. Энэ тохиолдолд би шүүгчийн шийдвэрийг хүчингүй болгосон хууль зүйн үр дагавар яригдах юм. Энэ бол гэмт хэрэг болно.
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хэлж байгаа хордуулсан гэх асуудлыг ар гэрийнх нь төлөөлөл өнөөдөр биш өчигдөр надад зурвас бичиж ирүүлсэн. Ер нь хортой бодисоор хордуулсан байна, Б.Ганхуягийг сулла гэдэг өргөдлийг байнга өгдөг. Энэ ноцтой асуудал тул Эрүүгийн цагдаагийн байгууллагад тодорхой чиглэл өгөөд шалгуулж байгаа. Шалгалтын үр дүн гарахаар олон нийтэд нээлттэй мэдээлнэ” гэлээ.
More Stories
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...