Яармагийн 300 ортой эмнэлэг буюу Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний хоёрдугаар төвд хэвтэн эмчлүүлж байсан 17 хүүхдэд 2023 оны арваннэгдүгээр сарын /2023.11.23/ оройн 22:00 цагт тариа хийлгэсний дараагаас бөөлжиж, таталт өгч, улмаар ухаан алдан унасан. Дөрвөн сартайгаас 12 насны 17 хүүхэд эдгэж, эмнэлгээс гарсан ч хоёр хүүхэд нь дахин эмнэлэгт хэвтсэн гэнэ.
Энэ талаар тус эмнэлгээс тодруулахад “Тариа хийлгэсэн 17 хүүхдээс гурав нь эргэн эмнэлэгт хэвтсэн нь үнэн. Хоёр хүүхдийн ханиад сэдэрч, дахин эмнэлэгт хэвтээд дөрөв хонож байна. Нэг хүүхэд өчигдөр хэвтсэн. Хүүхдүүд энгийн тасагт эмчлүүлж байгаа. Гэхдээ тариа хийсэнтэй холбоотой биш. Дахин ханиад томуугаар өвдсөн учраас эмнэлэгт хэвтсэн. Манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 400 хүүхдээс 150 орчим нь томуугийн өөр төрлийн вирусээр өвчилж, дахин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлгийн зүгээс нарийн шинжилгээ авахад нэг хүүхдээс томуугийн 2-3 төрлийн вирус илэрч байна. Тиймээс хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн ор хоног уртасч, 10-14 хоног эмчлэх шаардлагатай болж байгаа. Уушгины хатгааны хувьд 28-40 хоногт бүрэн эдгэдэг. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарсан хүүхдийн 50 хувь эргэж ирдэг нь эцэг эхийн асаргаанаас шалтгаалдаг” гэдгийг хэлж байна.
Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүл мэндийн яамнаас ажлын хэсэг гарч ажиллаж байгаа гэдэг хариултыг албаныхан өмнө нь өгсөн.
Эцэг эхчүүдийн зүгээс сувилагч нар цагийн тариа сольж тарьсан байж болзошгүй гэдэг мэдээллийг өгч байв. Тус эмнэлгийн дэд дарга “Ямар нэгэн байдлаар тарианы процедурын алдаа гарсан байх магадлалтай. Тариаг хийх стандарт гэж байгаа. Энэ стандарт зөрчигдсөнөөс 17 хүүхдэд реакц үзүүлсэн байж болзошгүй. Хоёр тасагт нийт 21 хүүхэд байснаас сүүлийн хүүхдэд тариа хийх болоход эхний тариа хийлгэсэн хүүхдэд шинж тэмдэг илрээд эхэлсэн тул сүүлийн 21 дэх хүүхдэд тариаг хийгээгүй, зогсоосон. Эмнэлгийн хувьд нийт 400 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан. Тухайн цаг мөчид өөр платын хүүхдүүдэд дээрх тарианаас хийхэд реакц үзүүлээгүй. Тариаг 0.9 процентын натри хлоридоор найруулж, үйлчлүүлэгчид тариа болон хугацааг харуулах ёстой. Энэ процедур дунд алдаа гарсан байх магадлалтай гэж үзээд байна. Хүүхдэд уян зүү ашиглаж, тариа хийдэг гэдгийг хэлж байсан юм.
More Stories
Хүрэн баавгайг хууль бусаар агнасан үйлдлүүдийг илрүүллээ
Энэ оны 01 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас иргэн Т нь ховор...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Энэ оны 1 улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээТөрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2026 оны 1...
“Хөх сувд” мөсний баяр “Гайхамшигт Хөвсгөл” уриан дор зохион байгуулагдана
Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох” жил болгон зарлаж, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна....