С.Бямбацогт сайдын уулзалтад орохоор гэрээсээ гарсан Мянгад сумын малчин осгож, нас барсан байж болзошгүй. Тодруубал, С.Бямбацогт сайд эдгээр өдрүүдэд Ховд аймгийн иргэдтэй уулзах уулзалтыг зохион байгуулж байгаа. Тэрбээр арваннэгдүгээр сарын 25-нд Мянгад сумын иргэдтэй уулзалт хийсэн бөгөөд түүний уулзалтад оролцсон 63 настай Н гэх малчин осгож, амиа алдсан гэх.
Тодруулбал, тус сумын Баянхошуу багийн малчин Н нь арваннэгдүгээр сарын 25-ны 18:00 цагийн орчимд сумын Соёлын төвд уулзалтад оролцохоор гэрээсээ гарчээ. С.Бямбацогт сайдын уулзалтад оролцоод сураггүй болсон учир ар гэрийнхэн нь арваннэгдүгээр сарын 28-нд Онцгой байдлын газарт дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу таймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид сумын Цагдаагийн хэсгийн хоёр алба хаагч, сумын мэргэжлийн ангийн 35 хүн, ар гэрийн 20 хүнтэй хамтран эрэн хайж, нэг хоногийн дараа цогцсыг нь сумын төвөөс 1.5 км-ийн зайд байлах газраас олсон гэх.
Бид талийгаач Н-ийн хүүтэй холбогдож, энэ талаар тодруулахад “Аав минь С.Бямбацогт сайдын уулзалтад оролцохоор хөдөө гэрээсээ сумын төвд ирсэн. Сумын Соёлын төвд уулзалтад оролцоод, 21:00 цагийн үед гарсан юм билээ. Тэгээд гэр рүүгээ буцах замдаа нас барсан харамсалтай зүйл болоод байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгмөөргүй байна” гэлээ.
Эх сурвалж: Ergelt.mn
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...