Био Комбинатад байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангид өнгөрсөн аравдугаар сард цэрэгт татагдсан 21 настай оюутан нас барсан харамсалтай хэрэг өнөө өглөө гарчээ.
Одоогийн байдлаар ар гэрийнхний хэлж байгаагаар “хүүг нь унтаад сэрээгүй, ирж гарын үсэг зур” хэмээн хэлсэн гэв.
Ингээд ар гэрийн зүгээс 326 дугаар ангийн гадна дарга, удирдлагуудаас нь болсон хэргийн талаар мэдээлэл авахаар одоо болтол хүлээж байгаа юм. Талийгаачийн аав зариг.мн сайтад мэдээлэл өгөхдөө “Би энд үхсэн хүүр авна гэж бодоогүй. Задлан шинжилгээ хийнэ гэж зөвшөөрөл ч аваагүй шууд задлан хийсэн байсан. Манай хүү 3 удаагийн эмчийн үзлэгээр эрүүл хэмээн гарч цэрэгт тэнцээд явсан. Гэтэл 24 хоногийн дараа унтаад сэрээгүй гэдэгт итгэхгүй байна” гэв.
Цэргийн ангиас одоогийн байдлаар албан ёсны тайлбар, мэдээлэл өгөөгүй байгаа аж. Өнөөдөр 15 цагийн орчимд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гэв. Одоогийн байдлаар ангийн захирагч, Зэвсэгт хүчний жанжин штабаас ямар ч мэдээлэл өгөөгүй байгаа юм.
Бүтэн хоёр цаг 326 дугаар ангийн гадна талийгаачийн эцэг, эх албаныхнаас мэдээлэл, болсон явдлын талаар сонсож уулзах гээд хүлээж байгаа юм.
Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Албаны эх сурвалжийн хэлж байгаагаар одоогийн байдлаар ил харагдах шарх сорви байхгүй байсан гэв. Ямартай ч мөрдөн шалгах ажиллагаагаар илүү тодорхой мэдэгдэнэ гэлээ.
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3.002 жолоочийг илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас "Дүрмээ мөрдье" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ оны зургаадугаар сарын 02-ны өдрөөс долоодугаар сарыг дуусталх хугацаанд зохион...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
Шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэхдээ тус клубийн ажилчдад хутга тулган айлган сүрдүүлжээ
Нийслэлийн прокурорын газраас Т, Г нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....