Өмнөговь аймаг дахь зэвсэгт хүчний 167 дугаар ангид алба хааж байсан Дундговь аймгийн харьяат цэрэг 2022 оны долоодугаар сарын 13-нд цэргийн ангиас гадуур ажиллаж байх үедээ шинээр ашиглалтад оруулах гэж байсан, тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч В.Мөнхбатын эзэмшлийн 15 давхар барилгаас унаж нас барсан хэрэг олны анхааралд өртөж байсан. Эл золгүй явдалтай холбогдуулан тухайн ангийн удирдах албан тушаалтнуудыг хууль сахиулах байгууллагад шалгаж, яллагдагчаар татсан юм.
Тухайлбал, зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч асан, хурандаа Ж.Амаржаргалыг холбогдох хууль тогтоомж, журам зөрчиж, албан тушаалаа урвуулан 2022 оны дөрөвдүгээр сарын 8-нд “Говийн очир огтлогч” ХХК-тай хугацаат цэрэг ажиллуулах тухай гэрээ байгуулж, гурван сарын хугацаанд ангийнхаа хугацаат цэргийн алба хаагчдыг тоосгоны үйлдвэрт ажиллуулсан хэмээн буруутгасан.
Цэргийн анги байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулах журамд зааснаар ротоос бага бүрэлдэхүүнтэйгээр цэргийн анги, байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулахыг ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын сайдтай зөвшилцөж шийдвэрлэхээр заасан. Гэтэл ЗХЖШ, БХЯ-ны удирдлагаас зөвшөөрөл авалгүй хувийн тоосгоны үйлдвэрт цэрэг ажиллуулсан нь тогтоогдсон учраас хурандаа Ж.Амаржаргалд Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан албан тушаалаа урвуулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.
Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг өнгөрсөн зургаадугаар сард хэлэлцээд Ж.Амаржаргалыг цагаатгасан аж. Шүүхийн эл шийдвэрийг прокурор эсэргүүцэж, Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаны дагуу энэ оны есдүгээр сарын 12-нд хянаад анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон байна.
Шүүгдэгч Ж.Амаржаргал нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хандсан ч амжилт олсонгүй. Дээд шүүх түүний гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар хугацаат цэргийн алба хаагчдыг хууль, журам зөрчиж, хувийн компанид ажиллуулсан хурандаа Ж.Амаржаргалд холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хянан шийдвэрлэхээр боллоо.
More Stories
Т.Лхагвадулам:Би 45 хоногт арван кг хасаад, маш гоё болсон ч…
СТА, жүжигчин Т.Лхагвадуламтай хийсэн ярилцлагыг уншигч та бүхэнд толилуулъя.-Бага насны тань дурсамжаар ярилцлагаа эхлэх үү?-Би айлын том охин л доо....
Ш.Алтангадас: УИХ-ын гишүүд УБЕГ, АТГ, Мөрдөх байгууллага, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас мэдээлэл авах бүрэн эрхтэй
“Хуульч нь буруу ойлгоод буруу юм яриад явна лээ гэсэн шүү юм ярьсан гэнэ ээ. Гэтэл УИХ-н гишүүн нь Улсын...
Хуульч Б.Гүнбилэг: Ерөнхий сайд Г.Занданшатар 322 тэрбумын шатахууны тендерийг “Сод Монгол”-д өгсөн нь ашиг сонирхлын хуулийг зөрчсөн
“Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосон даруйдаа өөрийн найз төдийгүй зөвлөх Ц.Анандбазарын “Сод монгол” ХК-д 322 тэрбум төгрөгийн тендер өгсөн нь...
“НҮҮРСНИЙ” ГЭХ НЭРШИЛТЭЙ ЭРҮҮГИЙН ХЭРГҮҮДЭД ОДООГООР 88 ХҮНД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЭД БАЙНА
“Нүүрсний “гэх нэршилтэй эрүүгийн хэргүүдэд одоогоор 88 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгээд байна Прокурорын байгууллагаас нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой...
Б.Энхбаярыг томилох асуудлыг энэ долоо хоногийн Баасан гарагт хэлэлцэхээр товлогдсон байна
Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилох болсноо өнгөрөгч Мягмар гарагт мэдэгдсэн. Засгийн газрын гишүүнийг...
Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон
“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн өндөр даралтын хэсэгт гарсан осолтой холбоотойүүссэн техникийн асуудлуудыг цаг алдалгүй арилгах, гэмтсэн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх,...
