Шуугиан бол шуугиан, дуулиан бол дуулиан. Энэ их хил хязгааргүй дуулиан шуугианы дундуур гэрэл гэгээтэй мэдээ, мэдээлэл олж уншина гэдэг “өдрийн од” болох цаг ирэх гэж. Ингэж хэлсэн учир нь Улаанбаатарчуудыг тэр чигээр нь доргиосон автобусны хэл амны шуугианд 2024 оны төсвийн тухай мэдээлэл дарагдах нь даанч хайран. Энэ бүхнээс дутуугүй эхчүүд, ээжүүдийн хамгийн ихээр анхаарал татаж байдаг “хүүхдийн мөнгө”-тэй хамаарал бүхий асуудал чимээгүй өнгөрч болохгүй сэдэв. Гэтэл “автобусны дуулиан”-д ирэх жилийн төсөвт хүүхдүүдэд өгөх 100.000 төгрөгийн асуудал хэрхэн шийдвэрлэгдсэнийг хэн ч хөндөхгүй өнгөрүүлэх шахсан УИХ-ын дарга 2024 оны төсөвт хүүхдийн мөнгийг бүрэн тусгахаар болсон талаарх мэдээлэл УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас гаргасан мэдээлэлд тодоос тод бичигдээд “ороод ирэв”.
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан энэ есдүгээр сарын 29-нд Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн. 2024 оны төсөв нь Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх боломж бүхий онцлог төсөв болсоныг Сангийн сайд онцолж, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэнийг, 2023 оны эцэст бодит орлого нэмэгдэж, төлбөрийн тэнцэл ашигтай гарч, гадаад валютын албан нөөц дөрвөн тэрбум ам.долларыг давж, эдийн засаг 6.0 хувиар өсөх төлөвтэй байгаа нь гадаад эрсдэлийн нөлөө намжиж, эдийн засаг цар тахлын өмнөх түвшинд хүрч сэргэх нөхцлийг бий болгож байна гэдгийг Их хурлын даргатай уулзахдаа хэлсэн үгэндээ онцолсон. Тэрбээр мөн Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр үргэлжлүүлэн олгохоор тусгасаныг, “Хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжиж, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд төрийн албан хаагчдад орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны нэмэгдлийг үргэлжлүүлэн олгохоор ирэх оны төсвийн төсөлд тусгасан байна. Уг нэмэгдэлд төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчид ирэх оноос шинээр хамрагдаж байгаагаараа давуу талтай юм.
Дашрамд дурдахад, Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан дунд хугацааны зорилтот хөтөлбөр болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Хот хөдөөгийн сэргэлт” зорилтын хүрээнд төр, хувийн хэвшил, орон нутаг, гадаадын олон улсын байгууллагатай хамтран орон нутагт орон сууц барих ажлыг бодлогоор дэмжихээр төлөвлөж. Ингэхдээ инженерийн дэд бүтэц бүрэн шийдэгдсэн суурин газарт барьсан орон сууцанд ипотекийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр төсөв, мөнгөний бодлогыг уялдуулан Төрөөс баримтлах мөнгөний бодлогод тусгасан бол инженерийн дэд бүтэцгүй, хөгжих потенциал муутай суурин газарт эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууцны схемийг хөгжүүлэх замаар шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.
Түүнчлэн орон нутагт нийтийн орон сууцны зориулалттай барилга барьж, борлуулсны орлогод ногдох аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг, орон сууцны барилгад хүн амьдран суух зориулалтаар орон сууц түрээслүүлсний орлогод ногдох хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг мөн тус тус хөнгөлөхөөр төлөвлөсөн эерэг мэдээг өгсөн.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт 18 аймагт ажиллаж 6500 гаруй иргэнтэй уулзаж 2024 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээтэй холбоотой өгсөн саналыг төсвийн төсөлд эрэмбэлэн тусгана гэдгээ мэдэгдсэн нь өмнө хийгдэж байгаагүй шинэлэг ажил байлаа. Иргэдийн саналаар эрэмбэлсэн нийт төслийн 59 хувь нь зам тээврийн салбарт, 17 хувь нь боловсролын салбарт, 11 хувь нь эрчим хүчний салбарт, 4.3 хувь нь барилга, хот байгуулалтын салбарт, үлдсэн нь бусад салбарт хэрэгжихээр байгаа гэнэ. Хуулийн төсөлд тусгаснаар Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгө оруулалтын хувьд дийлэнх төслүүд нь дэд бүтцийн буюу зам тээвэр, эрчим хүч, инженер хангамжийн дэд бүтцийн салбарт хэрэгжихээр байгаа бөгөөд нийгмийн салбарын хувьд ихэнх нь боловсролын салбарт хэрэгжих төслүүд байгаа нь өмнөх жилүүдээс онцлогтой байлаа.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
