Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймагт ажиллажээ. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хүрэлцээ тус аймагт дутмаг байдаг аж. Ерөнхий сайд Булган аймагт баригдаж буй IV цэцэрлэгийн барилгын ажлын явцтай эхлээд танилцлаа. 2022 оны тавдугаар сараас барилгын ажил эхэлсэн ч улсын төсөвт санхүүжилт нь он дамнаж тусгагдсанаас хугацаа нь сунжирч ирэх оны долдугаар сард ашиглалтад оруулахаар болжээ. Үлдэгдэл 1,9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2024 оны төсөвт тусгасан байна. Булган аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үйлчлэх сувиллын яслийн барилга нь хуучирч мууджээ. 1957 онд ашиглалтад орсон, 66 жилийн настай одоогийн барилга яслийн үйл ажиллагаа явуулах шаардлага хангахааргүй болсон байна. 40 хүүхэд авах хүчин чадалтай ч Булган сумын хэмжээнд яслид хамрагдах хүүхэд илүү олон байдаг ажээ. Тиймээс шинэ барилга барих зайлшгүй шаардлага үүссэн гэдгийг аймгийн удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулсан.
Ерөнхий сайд дараа нь Булган аймгийн иргэдтэй уулзаж, “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулав. Засгийн газрын үйл ажиллагаа, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, “5Ш” ажиллагаа, “Шинэ сэргэлтийн бодлого”, боомтын болон хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хийж буй ажлууд, үр дүн, цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар мэдээлэл өглөө.

Орон нутагт орон сууц шинээр барьсан аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг Дархан-Уул, Орхон аймгийн төв, Багануур, Багахангай, Налайх дүүрэгт 50, бусад аймагт 90 хувь хөнгөлнө. Төрийн албан хаагчдад орон нутагт ажилласны нэмэгдэл олгож байгаа.
Булган аймаг 61,7 мянган хүн амтай, 3,9 сая малтай, улсын төсвөөс санхүүждэг 15 аймгийн нэг учир 2030 он хүртэл өөрийгөө санхүүжүүлэх арга замыг эрэлхийлсэн урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлох, эдийн засгаа хэрхэн томруулах вэ гэдэгт аймгаараа нэгдсэн ойлголтод хүрэх нь чухал гээд төрөөс газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр олгож буй дэмжлэгийн талаар танилцуулав.

Ерөнхий сайд орон нутагт ажиллахдаа 2024 оны төсөвт зайлшгүй тусгуулах аймаг бүрийн саналыг авч байгаа бөгөөд Булган аймагт төсвийн хөрөнгөөр хийгдэх төсөл, хөтөлбөрийн саналыг иргэд эрэмбэллээ. Тус аймагт 37 төрлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаагаас ирэх онд долоо нь ашиглалтад орно.
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа далд эдийн засгийг ил болгоход чиглэсэн авлигын эсрэг, шударга ёсны төлөөх ажлуудад булганчууд талархал илэрхийлээд дэмжихээ илэрхийлсэн. Тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, орон нутагт ажиллах боловсон хүчний асуудлыг хөндсөн. Залуу малчдыг дэмжих, орон нутагт орон сууцны зээл олголтыг нэмэгдүүлэх, аймгийн тэргүүлэх салбар болсон хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт тулгарч буй хүндрэл, малын түүхий эд, мах, сүүний үнийн зохицуулалт, орон нутагт намчирхалт, талцал их байгааг зохицуулах, Булган, Орхон аймгийг нэгтгэх, Эгийн голын УЦС-ын ажлыг яаралтай эхлүүлэх, аймаг, сумдын эрүүл мэнд, боловсрол, авто зам, дэд бүтцийн талаар 90 орчим иргэн санал хүсэлт хэлж, асуулт тавьж сайд нар хариуллаа.

Булган аймгийн иргэдийн эрэмбэлсэн саналд үндэслээд Булган-Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто замын төгсгөл 67.8 км зам, Цогт хун тайжийн түүхэн цогцолбор, Тэшиг сумын авто зам, боомтын сэргэлтийн хүрээнд Бага Илэнхийн боомт хүртэлх авто зам, Баян-Агт сумын 320 хүүхдийн сургуулийн барилга, Бугат сумыг авто замаар аймгийн төвтэй холбох санхүүжилт зэрэг ажлыг ирэх оны төсөвт тусгуулахаар болов.


More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...