Явган хүний гарцаар гарч байсан хоёр хүүхдийг мөргөсөн осол өчигдөр 12:41 цагт Сонгинохайрхан дүүрэгт гарсан.
Ослын улмаас гэмтсэн охины биеийн байдлын талаар Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв(ГССҮТ)-өөс мэдээлэл авахад “Тухайн хүүхэд ГССҮТ-ийн Хүүхдийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Баруун хөлний шагайн хавчаар яс хугаралттай гэсэн оноштойгоор эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа. Манай төвөөс шаардлагатай нарийн шинжилгээ оношилгоог хийж байна. Хүүхдийн биеийн байдал тогтвортой байгаа” хэмээв.
Харин энэхүү ослыг үйлдсэн жолоочийн талаар Тээврийн Цагдаагийн Газраас тодруулахад “Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Хэргийн газарт жолоочийг драгер үлээлгэж шалгахад согтолтын зэрэг тогтоогдоогүй” гэлээ.
Тухайн жолоочийг хурд хэтрүүлэн явж байсан гэх мэдээлэл гарсаар байгаа ч энэ нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдох тул дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор өгөх боломжгүй юм байна.
Ослын улмаас нэг охин харамсалтайгаар амиа алдсан.
Next post
А.Отгонцэцэг: Зуун хувь гэмтлийн шалтгаантай нас баралтыг тэд өндрөөс унасан гэж мэдээлсэн
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...