Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч асан С.Амардэлгэр, өмгөөлөгчөөр ажиллаж байсан Л.Энхбат нарт НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Хуульчаар ажиллаж байсан энэ хоёр хүн дээрх Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б-д 2022 оны есдүгээр сарын 8-нд аж ахуйн нэгж хоорондын маргааныг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Б гэх компанийнханд ашигтай шийдвэрлүүлэх зорилгоор 10 000 ам.долларын хахууль аваачиж өгсөн хэрэгт холбогдсон юм. Шүүгч Б уг мөнгийг авмагцаа хээл хахуулийн хэргийг сайн дураараа илчилж, АТГ-ынханд болсон явдлын талаар мэдэгдэн, валютыг бүгдийг нь хүлээлгэн өгсөн байдаг. С.Амардэлгэрийн хувьд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр 2016-2020 онд ажиллаж байгаад Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн тоонд багтсан нэгэн. Сүүлд нь Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн аж. Дараа нь 2022 оны тавдугаар сард нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэрээ дэвшүүлж ч байсан билээ.
Шүүгч асан С.Амардэлгэр, өмгөөлөгч Л.Энхбат нарт холбогдох хэргийг 2022 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дууссан юм. Гэвч дээрх хоёр хүн, тэдний өмгөөлөгч нар УЕПГ зэрэг байгууллагад гомдол гаргаж хугацаа хожсоор есөн сар гаруйн дараа ийнхүү шүүхэд шилжүүлж байна.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...