Тэтгэврийн шинэчлэлд хохирогч ахмадууд Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.
Ахмадуудын төлөөлөл” Миний бие насаараа үйлдвэрт ажиллаж нийгмийн даатгал төлсөн. Надтай ижил олон ахмадууд тухайн үед төрийн ачааг үүрж байсан. Гэтэл өнөөдөр бид ажилласан жилийнхээ хариуд авах ёстой тэтгэврээ авч чадахгүй байна. Тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд маш олон ахмадууд хохирсон байгаа. Тухайлбал, 2023 оны зургаадугаар сарын 21-нд гарсан тогтоолын дагуу итгэлцүүрээр цалин нэмж, 10 хувиар нэмэх шийдвэр гарсан. Тухайн үед ахмадууд тэтгэвэр нэмэгдлээ гээд маш их баяртай байсан. Гэтэл миний тэтгэвэр 4000 төгрөгөөр л нэмэгдсэн байсан. Учир нь бидний итгэлцүүрээр өсгөсөн цалинг хэдэн арван жилийн өмнөх буюу 2013 оны цалингийн дээд хязгаараар тасалж тэтгэвэр тогтоосон байсан.
Иймд Үндсэн хууль зөрчиж ахмадуудыг ялгаварлан гадуурхаж байгааг бид эсэргүүцэж байна. Энд ингэж бага тэтгэвэр авч байгаа ахмадууд бүгд тухайн цаг үед эд бүтээн байгуулалтын эрэн үед ажиллаж байсан хүмүүс. Тиймээс бидний тэтгэврийг шударгаар тогтоохыг хүсэж байна. Ахмадууд тэтгэврээрээ үр хүүхдүүддээ чихэр авч өгч, хүний нүүр харахгүй амьдрах ёстой. Гэтэл одоо өгч байгаа тэтгэвэр өнөөдрийн зах зээлд юунд ч хүрэхгүй байгаа. Энгийнээр бол 13 жилийн өмнөх цалингаар өнөөдөр амьдруулна гэдэг байж боломгүй зүйл. Иймд бид төр засгаас хариулт хүлээж байна. Удахгүй ахмадуудын баяр болно. Тухайн үед төр засаг бидний шаардлагыг хүлээж авч шийдвэрлэх байх гэдэгт итгэж байна. Хэрэв энэ асуудал шийдэгдэхгүй бол хөдөө орон нутаг, нийслэлд байгаа мянга, мянган ахмадууд өөрсдийнхөө төлөө жагсаж, тэмцэнэ” гэлээ.
More Stories
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...