Улсын ургацын комиссын 2023 оны хуралдаан Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яаманд боллоо.
2024 оны тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн хэрэгцээнд 42.9 мянган тонн улаанбуудайн үр нөөцлөх аж.
- Үрийн зориулалтаар 13.1 мянган тонн,
- тэжээлд 50.2 мянган тонн,
- спиртийн үйлдвэрт 12.5 мянган тонныг тус тус зарцуулахаар санал ирүүлснээр гурил үйлдвэрлэлд нийтдээ 353.3 мянган тонн буудай нийлүүлэгдэх төлөвтэй байна.
Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320 мянган тонн цэвэр хүнсний улаанбуудай шаардлагатай. Балансаас харахад 2023-2024 оны хэрэгцээг хангах хэмжээний улаанбуудай хураан авах урьдчилсан баланс гарлаа.
Энэ жилийн хувьд таримлын болц харилцан адилгүй, ногоон масс ихтэй, аадар бороо, үер, хүчтэй салхи шуурганы улмаас зам гүүр эвдэрсэн байгаа учраас ургац тээвэрлэлт, техникийн бэлэн байдлыг хангах, ажиллах хүн, хүчний хуваарилалтыг шуурхай зохицуулах, шатахууны хангамж, нийлүүлэлтийг байнга хянаж мэдээлэх, эрчим хүчний хязгаарлалт хийхгүй байхад холбогдох албан тушаалтнууд анхаарах нь зүйтэй гэдгийг албаныхан зөвлөж байна.
Тиймээс Улсын ургацын комиссын гишүүд, холбогдох мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлагуудад хандаж, ХХААХҮ-ийн сайд дараах албан даалгаврыг өгчээ.
- Аймаг, сумдын удирдлагууд ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, аж ахуйн нэгж, айл өрх, иргэдийн хураасан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн мэдээг үнэн зөв шуурхай гаргаж, улсын нэгдсэн мэдээ тайланд тусгуулах, тариалангийн бүртгэлийн цахим системд нэгтгэх,
- Таримлын болц, цаг агаарын төлөв байдалтай уялдуулан боловсруулсан ургац хураалтын үед баримтлах технологийн ерөнхий зөвлөмж, 9, 10 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан тариаланчдын хүртээл болгох арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх,
- Засгийн газрын 2022 оны 276 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэн ургац хураалтын ажилд оюутан, сурагчид, цэргийн албан хаагчид, ажилгүй иргэдийг татан оролцуулах ажлыг үр дүнтэй зохион байгуулах, тэдгээрийн эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах,
- Хураалтын ажлыг богино хугацаанд үр дүнтэй зохион байгуулахтай холбогдуулан ургац хураалтад ажиллах тариаланчид, ногоочид, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын хөдөлмөрийн эрүүл, аюулгүй ажиллагааг хангаж ажиллуулах, шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээг газар дээр нь үзүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
- Намрын ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажилд шаардагдах шатахууны нөөцийг бүрдүүлэх, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах, ургацын ажлын дундуур өр авлага, төлбөр тооцоо хийж эрчим хүчний хязгаарлалт хийхгүй байх зохицуулалтын арга хэмжээ авч ажиллах,
- Аадар бороо орж үер ус ихтэй байгаа энэ жилийн онцлогийг харгалзан ургац тээвэрт ашиглагдах зам гүүрний эвдрэл гэмтлийг шалгаж тодруулах, шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж эх үүсвэрийг нь шийдвэрлүүлэн засварын ажлыг шуурхайлах, авто болон төмөр замын ургац тээврийн хэрэгслүүдийн бэлэн байдлыг хангах, саатал гаргахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авах,
- Буудай хадгалах агуулах, элеваторуудын хатаалгын тоног төхөөрөмжийг бэлэн байдалд оруулж намрын ургацаас чанар сайтай үрийн болон хүнсний буудайн нөөц бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах,
- Ургац хураалтын үед ашиглагдах жин хэмжүүр, хэмжих хэрэгслийн баталгаажуулалтыг яаралтай хийж дуусган ургац хүлээн авахад бэлэн болгох,
- Ургац хураалтын явцад тариаланчдыг цаг агаарын урьдчилсан мэдээ, мэдээллээр тогтмол хангах, мэдээллийг түгээх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх,
- Үр тариа, төмс, хүнсний ногооны тээврийг нийслэл болон томоохон хотуудад саадгүй нэвтрүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулах,
- Төмс, хүнсний ногооны борлуулалтыг дэмжих, иргэдийг чанар сайтай шинэ ургацын ногоогоор хангах зорилгоор нийслэл хот, төв суурин газруудад ажиллаж буй борлуулалтын цэг, өргөтгөсөн худалдааны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, зохион байгуулан ажиллах,
- Сортын хянан баталгааг хугацаанд нь хийж дуусгах, дараа оны тариалалтад зориулан нөөцлөх үрийн цэвэрлэгээг шалгаж стандартад тэнцүүлэх, ногооны зоорь, агуулах, үтрэмийн цэвэрлэгээ ариутгал, бүтээгдэхүүний хадгалалтад хяналт тавьж ажиллах,
- Ургац хураалтын ажлын явц болон үр дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуурхай дамжуулж олон нийтэд хүргэх, тариалангийн салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнг сурталчлах чиглэлээр хамтран ажиллах,
- Таримлын болц, цаг агаарын төлөв байдалтай холбоотойгоор хураалтын ажил 9 дүгээр сарын 15 хүрч жигдрэхээр байгаа тул ургацыг мал амьтнаас хамгаалах ажлыг орон нутагт үр дүнтэй зохион байгуулах,
- Ургацын комиссын гишүүд нь өөрийн байгууллагын холбогдох албан тушаалтныг улсын ургацын төв штабтай байнгын холбоотой ажиллуулж, мэдээ мэдээлэл солилцох, шуурхай зохион байгуулалтын арга хэмжээг авах нөхцөлийг бүрдүүлэх,
- Ургацын комиссын гишүүд өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх ажлыг хариуцлагатай зохион байгуулж, хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг тариаланчид, олон нийтэд тогтмол хүргэх, энэхүү албан даалгаврын биелэлтийг 11 дүгээр сарын 25-ны дотор Улсын ургацын комисст ирүүлэхийг даалгаж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...