Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг 72 цагийн хугацаанд огцруулах мэдэгдэл бүхий албан шаардлагыг Ардчилсан намаас хүргүүллээ. Өнгөрсөн 7 дугаар сараас эхлэн орсон аадар бороо нийслэлийн дүүргүүдийн 140 гаруй барилга, байгууламжийг үерт автуулан оршин суугчдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулаад байсан ч холбогдох албан тушаалтнууд өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлах төдийхнөөр аргацааж, дорвитой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрэв.
Гэтэл төлөвлөлтгүй, зохион байгуулалтгүй суурьшлын бүсүүдэд болсон дээрх үер усны гамшиг нь 8 дугаар сарын 5-ны өдөр дахин давтагдаж, олон аж ахуй нэгж, айл өрх орон гэр, эд хөрөнгөөрөө хохирч эцэст нь дөрвөн хүний халуун амь эрсдэж, нөхөж баршгүй гарз хохирол тохиов.
Өнөөдөр эрх мэдэл, албан тушаалтайгаа зууралдсан хариуцлагагүй албан хаагчид, авлигад идэгдсэн төр Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амьд явах эрхэд ноцтой хохирол учруулж болдгийг бид нүдээр харлаа.
Нийслэлийн Засаг дарга нь эрсдэлийн үнэлгээ хийлгэн шаардлагатай арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар шуурхай хангаж, гамшгийн нөхцөл байдалд хэрэгжүүлэх арга хэмжээг холбогдох байгууллагад мэдээлэх мөн эдгээр байгууллагуудаас дэмжлэг авах зэрэг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн бол дөрвөн хүний халуун амь эрсдэхгүй байлаа.
Цаашид нийслэлчүүд бид амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө ийм хариуцлагагүй албан тушаалтнуудын гарт даатгаад байж боломжгүй байна. Иймд Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар танд дараах хоёр ШААРДЛАГЫГ хүргүүлж байна.
Үүнд:
1.Нутаг дэвсгэрийнхээ нийгэм, эдийн засаг, хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар та улс төрийн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр огцрохыг шаардаж байна. Хэрэв ажлын гурав хоногийн дотор арга хэмжээ авч огцруулахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихийг мэдэгдье!
2.Үер усны гамшигт нэрвэгдсэн иргэдийн хохирлын тооцооллыг гаргаж, тэдний хохирлыг барагдуулах!
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...