Бүгд Найрамдах Солонгос Улсын “Скаутын холбоо”, Кёнги аймгийн “Нийгэм эдийн засгийн холбоо”, “Ахмад настныг асран сувилах газар”-ын төлөөлөгчид тус аймагт 2023 оны 06 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд зочиллоо. Энэхүү айлчлал нь тус аймгийн Дэлгэр, Халиун сумдын Засаг даргаар ажиллаж байсан Базар даргын ууган охин Б.Тэмүүлэнгийн санаачилгаар хийгдсэн юм.

Тус айлчлалын бүрэлдэхүүнд өнгөрсөн жил аймагт зочилж байсан хатагтай Жу Кён бок, ноён Ким Кирок болон бусад холбогдох хүмүүс багтсан бөгөөд аймгийн иргэдэд эрүүл мэндийн яаралтай тусламжийн үйлчилгээг хүргэх бүрэн тоноглогдсон автомашиныг буцалтгүй тусламжаар өгч байгаа юм.

Хамтын ажиллагааны хүрээнд:
1.Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж, жилд 30-аас доошгүй эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн болон бусад ажилчдыг БНСУ-ын эмнэлгүүдэд мэргэжил дээшлүүлж, туршлага судлахад дэмжлэг үзүүлэх;
2. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн нян судлалын лабораторит нэн шаардлагатай байгаа VITEK 2 compact бүрэн автомат аппаратыг нийлүүлэхэд туслалцаа үзүүлэх;
3.Скаут хүүхдүүдийн зун болон өвлийн camp /зуслан цугларалт/ солилцооны хөтөлбөрийг уламжлал болгон хэрэгжүүлж, жилд 100-аас доошгүй хүүхдийн солилцоо хийх;
4.Аймгийн ахмадын холбоотой хамтын ажиллагаа тогтоож, зөвлөх болон сайн дурын ажилтнуудыг ажиллуулах, туршлага судлуулах талаар харилцан санал солилцлоо.
More Stories
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5,...
Оношгүй өв: Хамгаалалтгүй орхигдсон “чулуун номын сан”
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
