Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз (МҮОНТ)-ийн ажилчид, уран бүтээлчид сүүлийн үед үүсээд буй хууль бус асуудлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ үеэр МҮОНТ-ийн захирал А.Бүрэнбаатарын хууль бус үйл ажиллагаа, халагдаад дахин орж ирсэн талаар МҮОНТ-ийн Ерөнхий продюсер Д.Ганчимэг тайлбарлав.
Тэрбээр “Тавдугаар сарын 26-нд гарсан Үндэсний зөвлөлийн 11 дүгээр тогтоолоор А.Бүрэнбаатар захирлыг ажлаа хангалтгүй хийж байна хэмээн огцруулсан. Тус тогтоолыг эсэргүүцэж тавдугаар сарын 26, 27, 28, 29-нд хяналтын зөвлөлийн гишүүн Д.Оюун-Эрдэнэд хаягласан бичиг ирсэн. Энэ бичгийг ахмадын зөвлөл, нийт хамт олон Үндэсний зөвлөлийг огцруулъя гэсэн байсан.
Дөрвөн удаагийн бичигт ажилласан ажлын хэсэг А.Бүрэнбаатар захирлыг огцруулсан үйл ажиллагаа 156 хүний гарын үсгийг нягтлаагүй, хууль бус байна гэсэн дүгнэлт гаргасан. Хяналтын зөвлөл зөвхөн дүгнэлт гаргах үүрэгтэй. Үндэсний зөвлөл хяналтын зөвлөлийн дүгнэлтийг авч хэлэлцээд шөнийн 03:00 цагийн үед А.Бүрэнбаатар захирлыг ажилд нь эргүүлж томиллоо гэсэн.
11 дүгээр тогтоолд А.Бүрэнбаатар захирлыг унагаах гэж гарын үсэг зурсан хүмүүс өчигдөр огцруулахгүй хэмээн дэмжсэн. А.Бүрэнбаатар захирал харилцааны соёлгүй, доголдолтой, ажилчдаа зодно гэж дайрдаг, мессежээр дарамталдаг.
А.Бүрэнбаатар захирал тавдугаар сарын 3-нд би цалин нэмж чадахгүй. Хэрэв нэмбэл 50 хувийг цомхотгосны дараа нэмэх боломжтой гэсэн. Гэтэл тавдугаар сарын 25-н хүртэл орлогчоор нь тавигдсан байсан Б.Гантигмаа захиралд тамгаа өгөхгүйгээр явсаар өчигдрийг хүрсэн. Гэтэл Үндэсний зөвлөлийн гишүүдийн өчигдөр гаргасан хууль бус тогтоолыг сонсоод ажилчдын цалинг 250-400 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасан.
Үүнийг хоёр талтай гэж харж байна. Нэг талаараа нэмж байгаа нь сайн. Гэтэл жирийн сурвалжлагч 700 мянган төгрөгийн цалин авдаг. Энэ цалинд тогтож ажиллах боловсон хүчин байхгүй. Цалингаа нэмүүлэх, боловсон хүчний нөөц, техник технологийн шинэчлэл, засаглалын бодлого алдагдсан байна гэх мэт шаардлага тавиад тавдугаар сарын 25-нд тогтоол гарсан.
Энэ тогтоол дотор байгаа 156 хүний гарын үсэг бол А.Бүрэнбаатар захирлын ажил болохгүй байна гэж бичсэн найман тогтоолын нэг байсан. Гэтэл А.Бүрэнбаатар захирал 156 хүний гарын үсгээр намайг халчихлаа гэж худал мэдээлэл тараасан.
Халагдаад 14 хоног тамгаа өгөхгүй байсныхаа дараа Үндэсний зөвлөлийг өөрийнхөө эрх ашигт үйлчлүүлж албан тушаалдаа дахин томилогдсон. Энэ хэвлэлийн хурлыг 09:00 цагт болно гээд дотоод групптээ мэдээлчихсэн байсан. Харин А.Бүрэнбаатар захирал энэ хэвлэлийн хурал болохоос 20 минутын өмнө та нарынхаа цалинг 250-400 мянган төгрөгөөр нэмэхээр боллоо гэж лайв хийсэн.
МҮОНРТ-ийн 600 гаруй уран бүтээлчийн цалинг 250-400 мянган төгрөгөөр нэмэх боломж байсан бол өдий хүртэл тэмцэх шаардлага байхгүй. Ийм хэмжээний мөнгө А.Бүрэнбаатарт байсан байна, нэг бол хаа нэгэн газраас олсон, энэ уур амьсгалыг эерэгжүүлэх гэсэн санаатай үйл ажиллагаа гэж харахаас өөр арга байхгүй.
Үр дагаврын хувьд цалин нэмэх шийдвэр уран бүтээлчдэд сайн. Цалин нэмэх шийдвэрийг Үндэсний зөвлөлийн хурлын дараа, өөрийгөө томилуулахыг тушаалыг мэдэж байсан хэмээн хардах үндэслэл байна.
Манай хамт олон нийлээд А.Бүрэнбаатар захирлын томилгоо, тогтоол хууль бус байна. Бид дахин энэ хүнтэй ажилламааргүй байсан гэсэн бичгийг Үндэсний зөвлөл рүү оруулах гэж байна. Хэрэв ажлын хоёр хоногийн хугацаанд шийдвэрлэж өгөхгүй бол ажилт хаялт зарлахад бэлэн байна.
14 хоногийн өмнө халчхаад буцааж авч байгаа шалтгаан чинь юу вэ гэж Үндэсний зөвлөлөөс асуухад тайлбарлаж чадаагүй. Тэнцвэртэй байлгах үүднээс гэсэн зүйлийг Үндэсний зөвлөлийн даргаар шинээр томилогдсон дарга Н.Монсор хэлсэн. А.Бүрэнбаатар юуг ч тэнцвэртэй байлгаж чадаагүй. Харин ч томилогдож ирээд бүгдийг нь хагалан бутаргасан.
Иймэрхүү тайлбар хэлээд зогсож байгаа Үндэсний зөвлөлийн чадамжгүй гишүүдийг харьяа байгууллагууд нь татаж ав хэмээн төрийн байгуулалтын байнгын хороонд хүсэлт гаргах гэж байна” хэмээн ярилаа.
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3.002 жолоочийг илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас "Дүрмээ мөрдье" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ оны зургаадугаар сарын 02-ны өдрөөс долоодугаар сарыг дуусталх хугацаанд зохион...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
Шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэхдээ тус клубийн ажилчдад хутга тулган айлган сүрдүүлжээ
Нийслэлийн прокурорын газраас Т, Г нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....