Засгийн газар 2023-2025 оныг Монголд зочлох жил болгож зарласантай холбогдуулан агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлэх бодлого баримталж буй. Үүний хүрээнд нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, шинэ маршрутууд нээх чиглэлийн хэлцлүүдийг улс орнуудтай хийсээр байгаа юм. Эл хэлцлийн үр дүнд олон улсын агаарын тээврийн хоёр томоохон компани энэ сараас манай улс руу шууд нислэг үйлдэж эхлэв. Тодруулбал, Японы “Japan airlines” компани зургадугаар сарын 1-нд Нарита-Улаанбаатар чиглэлд анхны захиалгат нислэгээ үйлдсэн бол Тайландын “ThaiViet jet” өчигдрөөс Бангкок-Улаанбаатар чиглэлд зорчигч тээвэрлэж эхэлснээ зарлалаа.
“Japan airlines” компанийг Монгол руу шууд нислэг үйлддэг болгох асуудлыг хоёр улсын төлөөлөгчид энэ оны эхээр хэлэлцсэн нь ийнхүү таван сарын дараа ажил хэрэг болов. Тус компани HIS, JTB, “Club tourism”, “Nippon travel”, “Hankyu” зэрэг агентлагаас санал болгож буй хөтөлбөрт аяллын дагуу захиалгат нислэг үйлдэх юм байна. Наймдугаар сард гэхэд дөрвөн шөнө, таван өдрийн хугацаатай, хоёр талын нислэгтэй хөтөлбөрт аялалд 400 орчим зорчигч хамруулахаар төлөвлөөд буй аж.
“ThaiViet jet” 165 хүний суудалтай, “Airbus A-321” загварын агаарын хөлгөөр долоо хоногт нэг удаа хуваарьт нислэг үйлдэх нь. Өмнө нь эл чиглэлд “МИАТ” ТӨХК зөвхөн аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд улирлын чанартай нислэг үйлддэг байсан бол цаашид жилийн бүх үед зорчих боломж бүрдэв. Ташрамд дурдахад, холбогдох байгууллагууд АНУ, Кувейт, Катар зэрэг улсын агаарын тээвэрлэгчдийг Монгол руу шууд нислэг үйлдүүлэхээр ажиллаж байгааг албаны хүмүүс .
More Stories
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Энэ оны 1 улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээТөрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2026 оны 1...
“Хөх сувд” мөсний баяр “Гайхамшигт Хөвсгөл” уриан дор зохион байгуулагдана
Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох” жил болгон зарлаж, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна....
Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг “Чөлөөлье” уриан дор зохион байгуулж байна
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг зохион байгуулж байна. Тус тэмцээн хоёрдугаар сарын 28-наас...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....