Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 35 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Тэгвэл яг одоо ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгч байгаа бөгөөд тэрбээр,
“Агаарын тээврийн үнэ тарифыг бууруулах шаардлагатай гэж үзэж байсан. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг шийдлээ.
Тодруулбал, 2023 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс эхлэн агаарын тээвэр зорчдог есөн аймагт билетийн үнэ 50-70 хувиар хямдарна. Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймаг руу нисээд ирэхэд хоёр талдаа 1,650,000 төгрөгөөр зорчиж байгаа бол бидний оруулж ирж буй саналаар 800,000 төгрөгөөр нислэг хийнэ гэсэн үг юм.
Ингээд Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Хөвсгөл, Өмнөговь, Баян-Өлгий, Дорнод аймгуудад агаарын тээврийн урсгалыг нэмэгдүүлэх ажил үргэлжилж байна.
Уг асуудлыг шийдэхдээ хувийн компаниудын ажиллах боломжийг төр засгаас хангаж ирсэн. Гэвч хувийн ААН-үүд маань ард иргэдийн худалдан авах чадварт нийцсэн, эдийн засгийн хувьд зөв тооцоолол хийж, иргэдэд хямд төсвөөр үйлчлэх бодлогыг бариагүйгээс үүдэн ийм нөхцөл байдал үүссэн гэж харж байгаа. Тиймээс МИАТ компанийг орон нутгийн нислэг үйлдэх боломжоор хангаж эхэлж байна.
2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус компани гаднаас онгоц түрээсэлж хэрэглэнэ, харин ирэх оноос эхлэн өөрийн захиалсан 75 хүний суудалтай онгоцоор үйлчилгээ эрхлэнэ. Ингэснээр үнэ тариф дахин буурах боломжтой” гэлээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...
2.2 тэрбум төгрөгийн “Нууц эвлэрэл”-ийг шалгуулахаар ХЗ-ийн сайд ЦЕГ-т хандлаа
Хууль зүйн сайд Б.Энхбаяр өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан 468 мянган фунт стерлингийн буюу 2.2 тэрбум орчим төгрөгийн дүнтэй “Нууц...
Л. Отгондорж: Баячуудын хүүхдүүд ба Хуулийн зүйчлэл”
Л. Отгондорж өмгөөлөгч хууль зүйн үүднээс задлан тайлбарлажээ. Тэрээр: Олон нийтийн анхаарлын төвд байгаа энэ хэргийг хууль зүйн талаас нь...