Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд 25 дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр үдээс өмнөх шүүх хуралдаанаар “Монгол драй милк” ХХК-ийн зээлтэй холбоотой хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлав.
Энэ үеэр тус компанийн зээлийн зарцуулалттай холбоотой яллагдагч Х.Бат-Эрдэнээс гурван удаа мэдүүлэг авсныг прокурор шинжлэн судалж, уншиж танилцуулсныг хүргэе.
Яллагдагч Х.Бат-Эрдэнийн мэдүүлгээс
1. “Монгол драй милк” ХХК-ийг 2016 онд Энхболд 10 хувийг, миний бие 90 хувийг гаргаж үүсгэн байгуулж байсан. Зээлийн барьцааны асуудлыг би хариуцахаар болоод Эрдэнэбилэгт тус компанийг шилжүүлэхээр болсон. Зээлийн барьцааг би гаргаж байсан учир Хөгжлийн Банканд хэд хэдэн удаа очиж захирлуудтай нь уулзаж байсан.
Энэ төсөл маань 29 сая ам.долларын үнэтэй. 14 сая гаруй ам.долларыг гурван удаагийн гүйлгээгээр тодорхой хугацаанд авсан. Үүнээс дөрвөн сая долларыг өөртөө шилжүүлсэн. Энэ мөнгийг Алтай группээс гаргасан зардал, агуулах савны зардалд би авсан. Энэ зардлыг манай компанийн санхүүгийн ажилчид тодорхой тайлбарлах байх. Улс эх орон, Хөгжлийн Банкийг би хохироохгүй. Зээлээ төлж дуусгана.
2. “Монгол драй милк” ХХК-ийн Хөгжлийн Банкнаас авсан 10 гаруй тэрбум төгрөгийг би авсан. Үүнийгээ хүлээн зөвшөөрч өөрөө төлнө. Эхнэр Наранчимэг, хадам эх хоёрын дансаар авсан 3,150,000 ам.доллар, “Касе” ХХК-ийн дансаар авсан 530 мянган ам.доллар, Буяннэмэхийн дансаар авсан 500 мянган ам.долларыг эхний ээлжид төлнө. “Касе” ХХК-ийн дансанд хоёр удаагийн гүйлгээгээр орж ирсэн мөнгийг би хариуцна. “Касе” ХХК-ийн дансанд “Монгол драй милк” ХХК-аас хэдэн ам.доллар орж ирсэн бүгдийг нь би хариуцах болно.
3. “Монгол драй милк” ХХК-ийн Хөгжлийн Банкны зээлийг яг юунд зарцуулснаа он сартай нь санахгүй байна. Танил найз нөхдөөс авсан зээлээ төлж байсан. Мөн манай хамаарал бүхий компаниуд жижиг дунд үйлдвэрийн сан болон банкнаас авсан зээлийг төлж барагдуулсан зүйл байгаа. “Монгол драй милк” ХХК-ийн Хөгжлийн Банкнаас авсан зээлийг би хариуцна.
More Stories
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Цахилгааны хязгаарлалт энэ сарын турш үргэлжлэн
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас төлөвлөгөөт засвар, үйлчилгээний ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд...
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
Нэгдүгээр хорооллын арын авто замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
