Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд барьж буй дүүргийн Соёлын ордны барилгыг Хүүхэд, залуучуудын театр болгох Засгийн газрын шийдвэр 2021 онд гарсан байдаг.
Уг барилгын ажил дуусаж, ашиглалтад орох дөхсөн байна. Тус байгууллагын захирлын үүрэг гүйцэтгэгчээр хошин урлагийн жүжигчин Н.Ариунболдыг өнгөрсөн онд томилжээ.

Театрын захирлын сонгон шалгаруулалт явагдсан байна. Энэ талаар Соёлын яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Тус театрын захирлын албан тушаалд өрсөлдөж, төрийн албаны шалгалт өгөхөөр хоёр хүн бүртгүүлж нэг нь татгалзсан тул Н.Ариунболд шалгалтад орсон.
Төрийн албаны соёлын салбарыг хариуцсан салбар зөвлөлөөс Төрийн Албаны Зөвлөлийн/ТАЗ/ 25 дугаар тогтоолд заасны дагуу шалгалт авч, Н.Ариунболд 60-аас дээш оноо авсан. Шалгалтын дүнг ТАЗ баталгаажуулна. Мөн тэрбээр хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т өгөөд байгаа” гэсэн мэдээллийг өглөө.
Төрийн Албаны Зөвлөлийн 25 дугаар тогтоолд нийт авбал зохих оноо 100 байх бөгөөд 60 ба түүнээс дээш оноо авсан оролцогчийг шалгалтад тэнцсэнд тооцно гэжээ.
Хүүхэд, залуучуудын театрыг 1991 оноос театрын удирдлагыг менежментийн гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж байгаад 1997 оноос төрд ногдох хувьцааг худалдах нөхцөлөөр хувьчилсан байна.
Уг театр Сүхбаатар дүүрэг, хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн замын эсрэг талд одоогийн ХААН банкны байршилд байжээ.
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3.002 жолоочийг илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас "Дүрмээ мөрдье" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ оны зургаадугаар сарын 02-ны өдрөөс долоодугаар сарыг дуусталх хугацаанд зохион...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
Шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэхдээ тус клубийн ажилчдад хутга тулган айлган сүрдүүлжээ
Нийслэлийн прокурорын газраас Т, Г нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....