УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмж, чанар, стандартыг сайжруулах талаар мэдээлэл сонсонж байна.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Улаанбаатар хотыг олон төвт хотын загвараар хөгжүүлэх бодлоготой уялдуулан авто замын түгжрэл болон нийтийн тээвэрт тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, олон төрөлт нийтийн тээврийг хөгжүүлэх зорилгоор 2022 онд авто зам, нийтийн тээвэр, хөдөлгөөн зохион байгуулалтын чиглэлээр 12 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Эдгээрийг 837 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлнэ. Үүнээс 96 хувь 803 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. 269.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод байна.
2023 онд нийслэлийн төсвөөс түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдүүлэх, нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлыг хийхээр 15.1 тэрбум төгрөгийн зарцуулахаар шийдвэрлэсэн. Улсын төсвөөс нийт 408 тэрбум төгрөгийг түгжрэлийг бууруулах ажилд зориулж баталсан.
2022-2023 онд 11 байршилд 16.45 км авто зам, 963.7 метр урттай гүүр барихаар төлөвлөөд байна. Төсөл арга хэмжээ бүрэн хэрэгжсэнээр 2024 онд хоногт 184,910 машин нэвтэрч, түгжрэлийг есөн хувиар бууруулах тооцсон.
Иргэд түгжрэлд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг өнгөрүүлдэг. Энэхүү алдаж байгаа боломжуудын нийт өртөг нь 2.7 их наяд төгрөг байгааг олон улсын мэргэжлийн байгууллага судлан тогтоосон. 2022 онд нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад гол нөлөө үзүүлэх суурь судалгааг хийсэн. Авто замын сүлжээг нэмэгдүүлэх, зорчилтын бөөгнөрлийг задлах боломжийг тодорхойлсон. Мөн гэр хорооллын бүсэд сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх хувилбарыг тооцон гаргасан.
Нийтийн тээврийн хүртээмжгүй 425 мянган хүн амд зориулж, дунд оврын автобус явуулах, Чингисийн өргөн чөлөө, наадамчдын өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг үе шаттай чөлөөлөх ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна” хэмээв.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Ажилчдаа аялалд явуулахаар 56 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд гадаад улсад аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан гэх 2 гомдол мэдээлэл бүртгэгдлээ....
Танилц: Нөөцийн мах худалдаалах цэгүүд
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж жил бүр нөөцийн мах бэлтгэдэг. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс...
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3.3 сая төгрөг залилуулжээ
2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэр бүхий иргэн дээрх мэдээллийн дагуу нууц үгээ хийж, 3,300,000 төгрөг алдаж, хохирсон...