“Хөгжлийн банкны” гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан үргэлжилж байна.
Шүүгдэгч, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Намайг гэмт хэрэгт хатгаж оролцсон гэх юм. Би Хөгжлийн банканд нэг ч хүн танихгүй шүү дээ. Г.Амартүвшин бид хоёр Банкны тухай хууль батлахад л нэг ажлын хэсэгт хамтран ажилласан. Гэтэл хатгагчаар оролцсон гэх мэтээр сошиал дарамтад ороод хүнийг гүтгэчихдэг юм байна. Эсхүл гоё зохиол ч юм шиг, би үүнийг ойлгохгүй байна.
Вертекс майнинг партнер ХХК Хөгжлийн банкны зээлтэй холбоотой санхүүжилтийг төлсөн. Зөвхөн хүүнд 10 гаруй тэрбум төгрөг төлсөн юм билээ. Ковидын хүндрэлийн үед нэг ч удаа хүүгээ таслаагүй. Ер нь явж, явж зээлдээ хариуцлагатай хандаж, хугацаандаа төлсөн хоёр л компани байдаг юм билээ. Үүний нэг нь. Гэтэл яагаад гэмт хэрэг болоод яагаад хохиролтой юм. Би үүнд ер нь ямар холбоотой юм бэ” гэж асуув.
Прокурорын зүгээс “Таны ээжийн үүсгэн байгуулсан Вертекс майнинг партнер ХХК бий. Энэ компанийн 98 хувийг нь та эзэмшдэг. Тус компани хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авч, тухайн банканд их хэмжээний хохирол учруулсан.
Вертекс майнинг партнер ХХК-аар Хөгжлийн банкнаас зээл авах зорилгоор та тухайн үеийн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын албан үүргийг гүйцэтгэгч Г.Амартүвшинд нөлөөлж, хатгагчаар оролцсон гэдэгт таныг буруутгаж байгаа юм” гэж хариу тайлбарлалаа.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...