Тээврийн хэрэгслийн эд анги хулгайлдаг байсан 17-21 насны, “Г”, “Б”, “Н” нарыг илрүүлэн мөрдөн шалгаж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Тодруулбал, гуравдугаар сарын 28-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслийн эд анги хулгайд алдагдсан” гэх гурван дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу мөрдөн шалгахад иргэн “Б”, “Б”, “Т” нарын эзэмшлийн “Toyota Prius-30” маркийн тээврийн хэрэгслийн 12 ширхэг жи сток буюу обуд нь дугуйн хамт алга болсон байна.

Шалгалтын ажиллагаагаар гэмт этгээдүүд Баянгол, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс нийт таван удаагийн үйлдлээр “Toyota Prius-30” маркийн тээврийн хэрэгслийн 14 ширхэг дугуй хулгайлсан нь тогтоогджээ.

Иймд иргэд, та бүхэн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалт, хяналтын камертай зогсоолд байрлуулах, удаан хугацаагаар орхихгүй байх, сэжигтэй үйлдэл, этгээдийг мэдээлж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Иргэн Д.Мөнх-Эрдэнээр 82.2 сая төгрөг гаргуулж, улсын орлого болгоно
Next post “Нэг сая гаруй төгрөгийнхөө 50 хувийг цалингийн зээлд, үлдсэнийг нь хүүхдийн сургалтын төлбөрт өгнө”