УИХ-ын гишүүн Н.Наранбаатар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаатай холбогдуулан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Ер нь бол би хэрэг хийгээгүй. Шүүх тогтоох байлгүй. Өмнөговь аймаг том бүс нутаг учраас төлөөлөгчгүй болчих гээд байна. Ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцэх гэж байна. УИХ-д байж байвал ярих зүйл зөндөө байна.
Надад битүүмжлээд байх 16 объект байхгүй. Прокурор андуурч хэлсэн байх. Манай төрсөн дүү бизнес хийдэг нь үнэн. Хоёр машин гаалиар журмынх нь дагуу оруулж ирсэн. Хотын гаалийг зохицуулаад, дараалал зөрчиж машин оруулж ирнэ гэж байхгүй шүү дээ.
Засаг даргаар ажиллаж байсан хүний хувьд яригдах жижиг сажиг зүйлүүд зөндөө гарах юм билээ. Ашиг хонжоо хайж ажиллаж байгаагүй.
Миний хувьд мөрдөн байцаалттай холбоотой зүйл ярихгүй байсан. Гэтэл хаанаасаа задардаг юм мөрдөн байцаалттай холбоотой асуудал хэвлэлээр ил болчих юм. Маршал таун хотхонд дөрвөн өрөө байр авсан.
Хуучин байраа 250 сая төгрөгөөр зараад, УИХ-аас хөдөөгийн гишүүдэд 50 сая төгрөгийн дэмжлэг өгснийг нэмээд, Хаан банкны зээл, ах дүү нараасаа тусламж аваад төлсөн юм. Энэ баримт нотолгоогоо өгсөн. Төрийн ажил хийгээд л явж байлаа” хэмээв.
More Stories
Цэргийн бүртгэл өнөөдөр эхэлж байна
Монгол Улсын иргэн 18-55 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа...
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3.3 сая төгрөг залилуулжээ
2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэр бүхий иргэн дээрх мэдээллийн дагуу нууц үгээ хийж, 3,300,000 төгрөг алдаж, хохирсон...
БНСУ-руу виз мэдүүлээд татгалзсан хариу авсан бол гурван сарын дараа дахин мэдүүлэх боломжтой
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн монгол иргэдийн БНСУ-ын виз...
Баар, караоке зэрэг үйлчилгээний газраас гарч буй иргэдийг залилах болжээ
Сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг онилсон шинэ төрлийн залилах гэмт хэрэг бүртгэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн...
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСӨЛ: ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг хална
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Татварын багц хуулийн төсөл, тэр дундаа татварын өртэй ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг халах зохицуулалтыг...
Уул уурхайн салбарын ТӨК-иудад сахилга, хариуцлагыг чангатгаж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тодорхой үүрэг өглөө
“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын удирдлагуудтай шуурхай...