Н.Энхболд нарын УИХ-ын гишүүдийн санаачилсан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд Засгийн газраас санал авчээ.
Засгийн газрын зүгээс тус хуулийн нэмэлт өөрчлөлтийн 30 гаруй зүйлд санал өгч УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн байна. Тус нэмэлт өөрчлөлтөд оруулж ирсэн намын жагсаалтаар УИХ-д сонгогдох 38 нэр дэвшигчийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тайлбар өглөө.
Тэрбээр “Монгол Улсын Сонгуулийн болон Төрийн албаны тухай хуулиар авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг нэр дэвшүүлэхгүй байх, төрийн албан тушаалд томилохгүй байх үүргийг хүлээж байгаа.
Шинээр өргөн барьж буй хуулиар бүх шатны сонгуульд авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэл эдэлсэн хүн нэр дэвшихгүй байх бүх нөхцөлийг хангаж өгсөн.
Иргэдийн зүгээс 38 нь намын нэрийн жагсаалтаар УИХ-д сонгогдох нэр дэвшигчид нэр хүндээ алдсан, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг намын жагсаалтын ард нууж оруулна гэх хардалт явдаг.
Нэгдүгээр, Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүн жагсаалтад орох боломжгүй,
Хоёрдугаарт, Нэр хүндээ алдсан улс төрчдийг намууд тухайн жагсаалтдаа бичсэн тохиолдолд намуудын өөрсдийн хариуцлагын асуудал хөндөгдөнө. Нэр хүндээ алдсан хүнийг жагсаалтдаа оруулж бичсэн намууд нь иргэдийн дэмжлэгийг авахгүй байх бүх боломж нөхцөл бүрдсэн гэдгээрээ онцлог юм” гэв.
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...