Нийслэл хотод борооны дараах мөөг шиг олширч байгаа зүйлийн нэг нь БНСУ-ын сүлжээ дэлгүүр болох CU, GS 25 юм.

Нийслэлийн булан тохой бүрт салбараа нээх болсон уг сүлжээ дэлгүүр Төрийн ордон хүртэл хүрээгээ тэлжээ. Бүр тодруулбал, Төрийн ордонд GS25-ын салбар нээгдэхээр болсон мэдээлэл нийгмийн сүлжээнд тархжээ.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Төрийн ордонд GS25-ын салбар нээгдэх болсон нь үнэн. Сонгон шалгаруулалтаар орж ирж байгаа. Нарийн зүйлийг мэдэхгүй байна. Хувийн хэвшлээ дэмжих зорилготой үйл ажиллагаа” хэмээлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Д.Ганбат: БЗС-ийн эх үүсвэрээр эрх мэдэлтэй, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүний хүүхдүүд сурсан юм билээ
Next post Аялагч Ж.Золбаярыг мансууруулах бодис хэрэглэж, хадгалсан хэрэгт шалгаж байна