Д.Ганбат: БЗС-ийн эх үүсвэрээр эрх мэдэлтэй, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүний хүүхдүүд сурсан юм билээ

УИХ дахь Ардчилсан Намын бүлэг өнөөдөр хуралдаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Боловсролын зээлийн сангийн эх үүсвэрээр эрх мэдэлтэй, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүний хүүхдүүд сурсан юм билээ. 

Миний бие Английн Лийдс гэдэг хотод хэзээ ч очиж үзээгүй. Гэтэл нэр бүхий сайтад УИХ-ын гишүүн Дашдондогийн Ганбат Лийдсийн их сургуульд улс төрийн эдийн засаг мэргэжлээр хоёр жил сурсан хэмээн бичсэн байна. Надад ёстой тийм юм байхгүй. Өөрсдөө идэж уучхаад ямар нэгэн байдлаар бидний нэрийг хавчуулаад явдаг болжээ. Тийм учраас сэтгүүлч нартай хамтран ажиллаж, эрх баригчдын булхайг ил гаргах хэрэгтэй юм байна” гэлээ. 

+ There are no comments

Add yours