Т.Аюурсайханыг Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Захирамжийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Түүний хувьд ХНХ-ын сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ энэ оны хоёрдугаар сарын 7-нд гаргаж байсан билээ.
Л.Оюун-Эрдэнэ: “Монгол Улсын нийт экспортын 93 гаруй хувь нь уул уурхайн 4 бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрс, зэсийн экспорт дээр тогтдог. Шулуухан хэлэхэд Монгол Улс нүүрс, зэс гэсэн хоёр том бүлэглэлтэй болсон байна. Бүгдийг нь худалдаж авч, банкаар дамжуулж, улстөрийн барьцаалах гэсэн хэсэг нөхдүүд гарч ирсэн. Өнгөрсөн хугацааны бүх хөрөнгийг нь гаргаж, шүүхийн томилгоонд нөлөөлсөн, нууц биш. Ордонд бус эргэн тойронд байгаа байшинд шийдвэр гаргадаг. Зарим төрийн албан хаагчид архи хундагалдаг л ажилтай болсон ийм л нөхцөл байдал руу улс маань орчихсон байна.
- Монгол Улс хэрэв цааш хөгжье гэвэл нүүрс, зэс дагасан мафийг ил болгохоос өөр сонголтгүй. Тавантолгой дагасан багц арга хэмжээнүүдийг эдийн засагт гарч байгаа мэдээллүүдтэй нь харьцуулж хараарай. Эдийн засгийн өсөлт, төсвийн давсан биелэлтийг хараарай. Ийм хэмжээний далд эдийн засаг байсан гэсэн үг. Одоо ч амаргүй байна. Биржээр нүүрсээ зарахад хүндрэл гарч байна. Хил дамнасан зарим нэг компанийн эрх ашиг зөрчигдөж байна. Гэвч бид ингэж байж л асуудлаа цэгцэлнэ. Цаашид эдийн засгаа солонгоруулна. Гэхдээ ойрын 10-15 жилийн хугацаанд энэ хоёр бүтээгдэхүүн ил тод бус байвал шударга ёс, улстөр ярихад туйлын хүнд болно. Тиймээс үүнийг өөрчлөх ёстой” гэв.
- Т.Аюурсайханы хувьд прокуророос яллагдагчаар татагдсан. Үзэл санааг маань дэмжиж өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөө илэрхийлсэн. Өмнө нь Засгийн газрын хуралдаан болон Бүлгийн хурал дээр ямар нэгэн хэрэгт холбогдвол шууд ажлаа өгөөд шалгуулаарай. Ингэж гэмээнэ аалзны тор шиг хэрсэн авлигачдын сүлжээг тасална. Тэр цагт эрхзүйт төр, эгэл жирийн бизнесийн чөлөөт өрсөлдөөний тухай ярих хэмжээний болно” гэв.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...