Энэ оны эхний хоёр сард 567,600 толгой мал хорогджээ

Том малын зүй бус хорогдол 2023 оны эхний хоёр сард улсын хэмжээнд 567.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 535.3 мянгаар өсжээ. 

Төрлөөр нь авч үзвэл

  • ямаа 259.6 мянга
  • хонь 221.3мянга
  • үхэр 56.1мянга, адуу 30.1 мянга
  • тэмээ 475 толгойгоор тус тус хорогдсон байна.

Нийт хорогдсон малын 45.7 хувийг ямаа, 39 хувийг хонь эзэлж буй аж. 

Хорогдлыг аймгаар нь авч үзэхэд 2023 оны эхний хоёр сарын байдлаар,

  • Увс аймагт 94.3 (16.6 хувь) мянга
  • Архангай аймагт 80.5 (14.2 хувь )мянга,
  • Завхан аймагт 72.2 (12.7 хувь) мянга,
  • Сүхбаатар аймагт 70.2 (12.4 хувь) мянга
  • Говь-Алтай аймагт 33.5 (5.9 хувь) мянга
  • Хэнтий аймагт 32.6 (5.8хувь )мянган толгой мал хорогдсон нь нийт хорогдлын 67.5 хувийг эзэлж байна.

Улсын хэмжээнд 2022 оны эцэст тоологдсон 30.9 сая эх малын 97.2 мянга нь буюу 0.3 хувь нь энэ оны эхний хоёрдугаар сард хорогджээ. 

+ There are no comments

Add yours