“Гурван настай хүү ухаан ороогүй, эрчимт эмчилгээ үргэлжилж байна”

ГССҮТ-өөс гурван настай хүүгийн биеийн байдлын талаар мэдээлэл өгөв. “Гурван настай хүүгийн биеийн байдал хүнд хэвээрээ, ухаан ороогүй. Эрчимт эмчилгээ хийлгэж байна” ГССҮТ-өөс мэдээллээ.

2023 оны гуравдугаар сарын 8-нд ГССҮТ-д ухаангүй хүргэгдсэн хүү 13 дахь өдрөө эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж, ухаангүй байна. Түүний эхтэй хамтран амьдрагч хүүг харж үлдэхдээ зодсон байж болзошгүй байдал тогтоогдсон болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм.

+ There are no comments

Add yours