Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар (ШӨХТГ)-аас хийсэн хяналт шалгалт, цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулав.
Энэ үеэр гурилын үнийн өсөлттэй холбоотой сэтгүүлчийн асуултад ШӨХТГ-ын агентлагийн дарга Ц.Уртнасан дараах хариулт өглөө.
-Гурилын үнийн өсөлттэй холбоотой ШӨХТГ-ын хяналт, шалгалтын талаарх мэдээллийг өгнө үү?
-ШӨХТГ нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Зөрчлийн тухай хууль зэрэг найман хуулийн хэрэгжилтийг орон даяар хангаж ажилладаг. Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэлд үндэслэж хяналт шалгалт хийдэг. Бид өнгөрсөн хугацаанд цаг үеийн шинжтэй тодорхой шалгалт хийсний дотор гурилын үнийн асуудал байгаа.
2023 он гарснаас хойш иргэдээс нийт 68 өргөдөл, гомдол ирсэн. Хэрэглэгчийн эрх зөрчигдсөн, бараа материалын чанарын доголдолтой бүтээгдэхүүн худалдан авсан гэх мэт зөрчлийг гомдлын дагуу шалгаж, хэрэглэгчийн эрх ашгийг хохироохгүй байхын тулд эд хөрөнгө болон бусад хохирлыг барагдуулах үйл ажиллагааг явуулж байна.
Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр зарим гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт явуулсан. Шалгалтаар зөрчил илэрсэн учраас хуулийн дагуу арга хэмжээ авсан. Тодруулбал, ШӨХТГ-аас гурил үйлдвэрлэгч гурван ААН-д холбогдох арга хэмжээг тооцсон.
Нөгөө талаар улсын байцаагчийн тавьсан торгууль шийтгэлийг тухайн ААН хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд бараа бүтээгдэхүүний үр дагаврыг арилгуулахгүй эсрэгээрээ бүр үнэ нэмж буй үйлдэл бол бизнесийн эрх зүйн орчинд байж болшгүй асуудал. Үүнийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулах, зах зээлийн судалгаа хийж үндэслэлгүй үнэ нэмсэн бол хуульд заасан хариуцлагыг ногдуулна.
-ШӨХТГ-аас гурилын үнэ нэмсэн 2-3 компанид арга хэмжээ тооцсон талаар хэллээ. Эдгээр зөрчилтэй ААН-ийн торгууль төлөлт эргээд ямар хэмжээтэй байдаг вэ?
-2022 оны хяналт шалгалтаар тухайн гурил үйлдвэрлэгч ААН-үүд хоорондоо үгсэн тохиролцож, үнээ нэмсэн асуудал байсан. Зах зээлийн өртөг буюу түүхий эд нь өсөөгүй байхад бүтээгдэхүүний үнийг өсгөсөн нь үндэслэлгүй байна гэж дүгнэлт гаргасан. Ийм үндэслэлээр дээр дурдсан гурил үйлдвэрлэгч гурван компанид торгууль ногдуулсан.
ААН-ийг торгосон ч тухайн компани торгуулийн мөнгөө эцсийн хэрэглэгч дээр үүрүүлж байгаа асуудал хууль бус. Хэрвээ ийм нөхцөл байгаа бол тухайн бүтээгдэхүүний өртөг, зардлын тооцоог хийгээд хэт өндөр үнэ тогтоож байна гэж үзвэл мөн л хуулийн зохицуулалтаар торгуулийн арга хэмжээг авна
ШӨХТГ-ын үндсэн чиг үүрэг бол үнийг буулгах, өсгөх асуудал биш. Тухайн зах зээлд давамгай болон монополи ААН-үүд ноёлох үйл ажиллагаа явуулж буй, хэт давсан өндөр үнэ тогтоож байгаа эсэхэд урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг.
-Шалгах тусам дахиад үнээ нэмнэ гэдгийг “Алтан тариа” компанийн захирал мэдэгдсэн. Бодит нөхцөлд ч ШӨХТГ-ын хяналт шалгалтын дараа худалдааны төвүүдэд гурилын үнэ килограмм тутамдаа 20 төгрөгөөр нэмэгдсэн. Яагаад нэмсэн шалтгааныг тухайн ААН-үүдийн зүгээс “Үндэслэлгүй тавьсан торгуулийг төлөхийн тулд хэрэглэгчээс авч байна” гэж тайлбарлаж байна. Үүнд хариулт өгнө үү?
-Улсын байцаагчийн тавьж буй торгууль хуулийн үндэслэлгүй эсэх нь шүүхээр шийдвэрлэх асуудал. Үүнийг миний зүгээс хэлэх эрх байхгүй. Зөрчлийн хэргийн холбогдогч ААН-үүд ч өөрийн үзэл бодлоор тайлбарлах ямар ч бололцоогүй.
Зөрчлийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хуульд заасан үндэслэлүүд байгаа тохиолдолд ШӨХТГ-ын улсын байцаагчид хяналт шалгалтын ажиллагааг явуулдаг. Бид одоогийн байдлаар 11-11 төв, 115 утасны дугаараар иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч ажиллаж байна.
Previous post
С.Баярцогт: АСЕМ-д зориулж 50 тэрбум төгрөг зарцуулах шийдвэрийг УИХ-аас гаргаж байсан
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...