Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК-ийн Хөгжлийн Банкнаас авсан зээлийн талаар хэлэлцэж байна.
Тус цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүлэх Засгийн газрын тогтоолд Ерөнхийлөгч асан Х.Баттулга Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байхдаа гарын үсэг зурсан байна.
Тогтоолд Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, суурьшлын бүсийн хэсэгчилсэн төлөвлөгөө, зөвлөх үйлчилгээнд 2013 онд шаардагдах 14 тэрбум 170 сая төгрөгийг Хөгжлийн Банкнаас зохих журмын дагуу санхүүжүүлэхийг тусгажээ.
2014 оны эцсийн байдлаар Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК нь Хөгжлийн Банкнаас 8.1 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан.
Судалгаа шинжилгээний ажилд 6 тэрбум 297 сая төгрөг
Хуулийн зөвлөх үйлчилгээнд 604.8 сая төгрөг зарцуулсан байна.
“Натур фрэндли” ХХК нь Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК-тай байгуулсан “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх ажилд гурван удаагийн гүйлгээгээр 4 тэрбум 439.8 сая төгрөг шилжүүлэн авчээ. Гэхдээ нийт санхүүжилтийн 28 хувийг гэрээний дагуух ажилд зарцуулсан байх магадлалтайг шинжээч хэлэв.
Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан Ерөнхийлөгч асан Х.Баттулга тайлбар хэлсэн юм. Тэрбээр “Энэ одоо юу нь болохгүй болчхоод байгаа юм бол. Би ерөөсөө ойлгохгүй байна. Монгол Улс газар дээрх баялгаа боловсруулах ажил эхлүүлсэн нь анхны тохиолдол учир мэдэхгүй зүйл байсан.
Би энэ ажлыг гэгээлгээр бодож хийсэн болохоор бахархаж явдаг. Цаашдаа уг ажлыг хийж дуусгана гэж бодож байгаа. Нийт 5 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулах байсан. Засгийн газраас 34 хувийг оруулахад 1.7 орчим тэрбум ам.доллар болох ёстой. Харин үлдсэн 66 хувьд нь бид гадаадын болон хувийн хөрөнгө оруулагч татах шаардлагатай байв.
Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Тавантолгой-Сайншанд хүртэлх 416 км төмөр зам, авто зам, усны нөөцийн хайгуул зэргийг хийхэд өнөөдрийн үнэлгээгээр 2 тэрбум ам.доллар болж байгаа.
Энэхүү ажлыг татан буулгах байхын оронд Засгийн газраас “Сайншандын ажилд зарцуулсан 2 тэрбум ам.доллароо 34 хувь гэж үнэллээ. Үлдсэн 66 хувьд хөрөнгө оруулагчдыг дуудаж байна” гэж зарлах ёстой. Би энэ ажлыг хариуцаад явбал босгочихно.
Харамсалтай нь 2015 онд энэхүү төслийг АТГ, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас хоёр жил шалгаж, олон хүн шоронд хийсэн. 35,000 га газарт байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийнэ гэдэг амаргүй.
Тухайн үед ЗГХЭГ-ын дарга байсан Ч.Хүрэлбаатар татан буулгах асуудлуудыг оруулж ирж байсан. Сангийн сайд байхдаа ч татан буулгах юм яриад явж. Үүнийг Ч.Хүрэлбаатар толгойлж хийсэн байх.
Ерөөсөө Монгол Улсыг аж үйлдвэржүүлэх, арьс шир, ноос ноолуур, газрын баялгаа боловсруулах ажлыг жадлан эсэргүүцдэг хүн бол Ч.Хүрэлбаатар.
Гадаадын “BCG” компанийн мэргэжилтнүүд “Төмөр замын огтлол болох Зүүн Азийн зах зээл рүү гарах Сайншандад цогцолбор байгуулж болох юм байна. Энэхүү цогцолборыг байгуулснаар 200 жижиг үйлдвэр болон химийн үйлдвэр баригдах боломжтой” гэдгийг судлаад бидэнд хэлсэн билээ.
Тиймээс Х.Баттулга гэдэг хүн Сайншандын макет хийгээд яриад байгаа юм биш Б.Энхбаяраа” гэлээ.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...