Янгир ямаа, халиун бугад зориулж нэг тонн өвс, 200 кг хужир байршуулав

Хан хөхийн нурууны БЦГ-ын зэргэлдээ сум болох Завхан аймгийн Сонгино сумын удирдлагууд Сонгино хайрхан ууланд өвөлжиж байгаа Янгир ямаа, Халиун бугад зориулж 4 цэгт биотехникийн арга хэмжээг нэг тонн өвс, 200 кг хужир тавьж байршууллаа.

Тус арга хэмжээ авахад ЗДТГ-ын албан хаагчид  багийн Засаг дарга, нутгийн иргэд оролцлоо.

Хан хөхийн нурууны амьтад газар нутгаа тэлж, өсөн үржиж байгаа нь энэ удаагийн биотехникийн арга хэмжээнээс ажиглагдаж байв хэмээн БОАЖЯ-аас мэдээллээ.

+ There are no comments

Add yours