“Уул уурхайгүй Хөвсгөл” ТББ-аас “Могойн гол” ХК-ийн болон Хөвсгөл аймгийн нэр бүхий удирдлагуудыг нүүрсний хулгайн асуудлаар Авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлт өгч буй талаар тус байгууллагын гадна өнөөдөр мэдээлэл хийлээ.
“Уул уурхайгүй Хөвсгөл” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Ч.Нямдаваа хэлэхдээ “Хөвсгөл аймагт ялгаагүй нүүрсний асуудал болоод байна. Алсын хараа урт хугацааны хөтөлбөрт ногоон хөгжлийн талаар тусгасан байдаг. Энэ хүрээнд Хөвсгөл аймаг уул уурхайгаас ангид байж, аж ахуйн, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэхэд аймгийн ард иргэд онцгой анхаарч ирсэн.
Нийт нутгийг 2019 оноос орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. 2019 оны дөрөвдүгээр сарын 3-ны аймгийн ИТХ-ын тогтоолоор “Могойн гол” ХК-ийн уурхайгаас экспортын нүүрс тээвэрлэлт хийх борлуулалтыг хориглосон байдаг юм.
Гэвч 2021 оноос нүүрс тээвэрлэж эхэлсэн. Аймгийн Засаг даргын захирамжаар экспортын нүүрс тээвэрлэлтийг зогсоохоор захирамжилсан ч 2023 он гартал уг хориглосон захирамжийг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй.
Тодруулбал Хөвсгөлд өдөрт 150-аас их машин цуваа үүсгэж, ямар ч хараа хяналтгүйгээр дуртай замаараа тээвэр хийж, байгаль орчин, хүний эрүүл мэнд, зам гүүрэнд ноцтой хохирол учруулж байна. Холбогдох ажлыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн газар, Цагдаагийн газар зориуд хэрэгжүүлэхгүй байна гэж бид үзсэн. Иймд,
Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан
Хөвсгөл аймгийн ИТХ-ын хурлын дарга Г.Мөнгөнхуяг
Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Түмэнбаяр
Аймгийн Цагдаагийн газрын дарга Ганхуяг
Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Мөнхжаргал
Авто тээврийн төвийн дарга Баттулга
“Могойн гол” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батхүү зэрэг хүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө эсвэл бусдад давуу байдал бий болгосон. Мөн улсад их хэмжээний хохирол үүсгэсэн байж болох зэрэг хуулийн үндэслэлээр АТГ-т шалгуулах хүсэлтээ өгч байна.
Дээрээс нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдад шаардлага хүргүүлж байгаа.
Мөн “Аспайр майнинг” компани гэх компани хайгуулын ажлаа Хөвсгөлд эхлүүлчихсэн. Энэ нь УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн компани юм. Тиймээс энэ хүнийг шалгуулах хүсэлтээ удахгүй АТГ-т өгнө.
Хөвсгөл аймаг бол аялал жуулчлалын тулгуур төв гэж явдаг. Хөвсгөл аймаг хоёр дахь Цагаан хад болчхоод байна. Нүүрс тээврийн машинууд хүнд даацын машин явах ёсгүй замаар явдаг. Хөвсгөлийн ард иргэд үүнд их гомдолтой байгаагаа илэрхийлдэг” гэлээ.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...