21 аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга нартай цахимаар хуралдаж, үүрэг чиглэл өгөв.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяа аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга нартай цахим хурлыг зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилагаар 2022 онд УИХ-аас “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай”, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 04 дүгээр тогтоол, УИХ-ын түр хорооны тогтоолуудыг баталж, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх цогц арга хэмжээг эрчимжүүлэх, био бэлдмэлийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, Биокомбинат ТӨХХК-ийн үйл ажиллагааг өргөтгөн шинэчлэх, вакцины хүйтэн хэлхээний сүлжээг бий болгох, мал эмнэлгийн оношилгооны лабораторийг чадавхжуулах, үйлчилгээний нэгжийн үйл ажиллагааг бэхжүүлэх зэрэг тодорхой шийдвэрүүд гарсан.

Сайд Х.Болорчулуун аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газрын удирдлагуудын санал, хүсэлтийг сонсож, мал эмнэлгийн салбарын үйл ажиллагааг жигдрүүлэх, мал, амьтны гоц халдварт өвчний гаралт, тархалтыг бууруулах, таслан зогсоох, өвчингүй тайван байдалд шилжихийн тул ажлын бүтээмж үр дүнг нэмэгдүүлэх, хариуцлага, санаачлагатай ажиллах, мал бүртгэлжүүлэх (ээмэгжүүлэх) ажлыг бүс нутагтаа чанартай зохион байгуулах, шинжлэх ухааны мал эмнэлэг үүсч, хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиож байгаатай холбоодуулан зорьсон ажлаа бүрэн хэрэгжүүлэх үүрэг чиглэл өгөв. Мөн өвчлөлийг бууруулаагүй, шуурхай зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаагүй бол хариуцлагын арга хэмжээг авч ажиллахаа мэдэгдсэн.
Цахим хуралд ХХААХҮ-ийн сайдын зөвлөх, ХХААХҮЯ-ны газар, хэлтсийн удирдлага, МЭЕГ-ын удирдах албан тушаалтан, 21 аймаг, нийслэлийн МЭГ-ын дарга, Биокомбинат ТӨХХК, УМЭАЦТЛ, МЭЭСБУЛ УТҮГ-ын удирдлагууд оролцлоо.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...