УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ хүндэтгэх шалтгааны улмаас татгалзаж, бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт өгчээ.

Тэрбээр бүрэн эрхээсээ татгалзах шалтгааны тухайд “Нэгдүгээрт, настай ээж минь гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон.

Хоёрдугаарт, концесс, казино, нүүрс, үнэтэй цаг, машинтай гэх мэтээр олон нийтийн сүлжээнд зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулах ажлыг маш их явууллаа. Эдгээр асуудалтай холбоотойгоор намайг хуулийн байгууллагаас шалгах шаардлагатай бол УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн ард нуугдалгүйгээр шалгуулахад бэлэн гэдгээ энэхүү үйлдлээр илэрхийлж байна” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Х.Нямбаатар: Жорж Ченийг халуулах тухай хүсэлтийг ирэх нэг дэх өдөр явуулна
Next post Зудын эрсдэлтэй бүсийн малчдад АНУ-ын Засгийн газар $100,000-ын тусламж үзүүлнэ