Ихэнх нутгаар хүйчний эрч эрс чангарна

Нэгдүгээр сарын 23-ны 20:00 цаг хүртэл цаг агаарын мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи шөнөдөө ихэнх нутгаар баруун хойноос, өдөртөө нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Улз, Халх голын хөндийгөөр -40…-45 градус хүйтэн.

Алтай, Хангайн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар -34…-39 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -23…-28 градус, бусад нутгаар -29…-34 градус.

ӨдөртөөДархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр -30…-35 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -26…-31 градус, Алтайн өвөр говиор -11…-16 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -17…-22 градус, бусад нутгаар -22…-27 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгинын орчмоор -40…-42 градус, бусад хэсгээр -35…-37 градус, өдөртөө -26…-28 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -41…-43 градус, өдөртөө -28…-30 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -37…-39 градус, өдөртөө -26…-28 градус хүйтэн байна.

Эх сурвалж: ЦУОШГ

+ There are no comments

Add yours