Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлийн талаар хэлэлцсэн юм.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Өнгөрсөн онд Монгол Улсын төсөв ДНБ-ий 5.1 хувь буюу мөнгөн дүнгээр 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар батлагдсан байгаа. 2022 оны гүйцэтгэл нь эдийн засгийн идэвхжил болон шинэ сэргэлтийн бодлого зэрэг олон бодлогын хүрээнд улсын төсвийн тэнцэл сайжирч гарсан.
ДНБ-ний 5.1 хувьтай тэнцэх байсан алдагдал 2.1 хувь болж гурван хувиар буурсан байна. Мөнгөн дүнгээр 1.45 их наяд төгрөгийн тэнцэлтэй болж сайжирсан. Давж олсон орлого болон хэмнэсэн дүнгээр тэнцэл сайжирсан үр дүнтэй гарлаа. Эдийн засгийн ангиллаар харвал,
Улсын төсвийн алдагдал 2.3 их наяд байх байсан зөрүү нь 1.1 их наяд
Орон нутгийн төсөв 218.4 тэрбум төгрөгийн ашигтай
Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв 250 тэрбум төгрөгөөр алдагдалтай
Нийгмийн даатгалын сангийн төсөв 91.5 тэрбум төгрөг, Ирээдүйн өв сан 103.2 тэрбум төгрөгөөр тус тус давсан орлоготой гарлаа” хэмээн хэллээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...