УИХ-ын ээлжит “Хуулийн мэдээллийн цаг”-аар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Манай улсад 200 гаруй хөрөнгийн үнэлгээчин байдаг. Сангийн яаманд олон улсын зөвлөх ирээд хөрөнгийн үнэлгээ хийдэг хүмүүсийн үүрэг хариуцлагыг сайжруулах, хууль эрх зүйн орчныг тодорхой болгох хэрэгцээ шаардлага байна гэсэн.
Төрөөс олон зөвшөөрөл олгодог байдлыг болиулах, мэргэжлийн холбоод мэргэжлийн болон ёс зүйн асуудал дээр хяналт тавьдаг тогтолцоог бий болгох талаар ярилцсан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд мэргэжлийн холбоод өөрсдөө үүрэг хариуцлагаа сайн хүлээдэг болгож өгсөн.
Хуучин бол захиалагч, хөрөнгийн үнэлгээчин гэсэн хоёр тал байдаг байсан. Шинэ хуульд хуулийн этгээд, хувь хүн, захиалагч, төрийн холбогдох байгууллага гээд оролцогч талыг олноор оруулж өгөөд байна. Шүүхээс шаардсанаар хөрөнгийн үнэлгээ хийх шаардлага гардаг. Төрийн өмчит компаниудын хувьд ч гэсэн хөрөнгийн үнэлгээний тухай зохицуулалтыг сайн хийж өгөхгүй бол шаардлагатай тохиолдолд багаар үнэлж байгаад хувьчилдаг. Эсвэл өндрөөр үнэлэх боломжгүй хөрөнгийг өндрөөр үнэлж байгаад тайлан дээрээ бүртгэдэг асуудал бий. Мөн хөрөнгөө өөрөө үнэлчихээд, өөрөө аудит хийх зөвлөгөө өгөх эрхгүй болох юм. Банкан дээр өөр үнэлгээ өгч, хөрөнгийн бирж дээр өөр үнэлдэггүй л болох юм.
Хөрөнгийн үнэлгээчин гэдэг эрхийг хувь хүнд олгох юм. Энэ чиглэлийн сургалтыг явуулдаг. Их, дээд сургуульд тус чиглэлээр мэргэжлийн диплом олгодог. Цаашид уул уурхай, оюуны өмчийн, хохирлын чиглэлийн хөрөнгийн үнэлгээчин гэсэн чиглэлээр илүү мэргэшүүлэх шаардлагатай.
Дор хаяж хоёр хөрөнгийн үнэлгээчин ажиллуулдаг байж хуулийн этгээд болох ёстой. Хуулийн этгээд олон нийтийн эрх ашгийг хөндсөн хөрөнгийн үнэлгээг хийх юм. Мэргэжлийн даатгалд хамрагдах боломжтой. Сангийн яам мэргэжлийн нэгдсэн арга зүйгээр хангана.
Хөрөнгийн үнэлгээ хийх журам аргачлалыг хуульд оруулж өгсөн. Нэгдсэн аргачлалаар бүх банкууд хөрөнгийн үнэлгээ хийгээд эхэлбэл хийдүүлдэг, бага үнэлдэг асуудал багасна” гэв.
Харин тухай ажлын цалингийн тухайд “Үнэлгээний ажлын хөлс үнэлгээний нийт дүнгээс хамаарах ёсгүй. Хоёр талаас гэрээгээ үйлдээд ажиллах ёстой. Хөрөнгийг өндрөөр үнэлбэл, ажлын хөлсийг нь ахиу өгнө гэсэн байдлаар явж болохгүй. Хотын төвийн объектуудын татвар дээр байгаа үнэлгээг нь аваад харвал өөр өөр үнэлгээтэй байгаа. Тухайн хөрөнгийг өмнө нь хэдээр үнэлснийг нь хооронд нь харьцуулах боломж бүрдэж байна” гэдгийг хэллээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...