БНСУ-аас Монгол Улсад суух шинэ Элчин сайд томилогдон иржээ

БНСУ-аас Монгол Улсад суух шинэ Элчин сайдаар Ким Жон Гү томилогдон иржээ. Түүний Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг Гадаад Харилцааны яам энэ сарын 6-нд хүлээн авсан байна. 

Энэ үеэр талууд “Монгол, Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төв”-ийн анхны хуралдааныг ойрын үед зохион байгуулах, Монгол Улс, БНСУ-ын “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)”-ийн яриа хэлэлцээг эхлүүлэх болон иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлд бодит үр дүн гаргахын төлөө зорьж ажиллахаар ярилцжээ.

зураг

Элчин сайд Ким Жон Гү түүх, соёлын өргөн харилцаатай Монгол Улсад ажиллахаар томилогдсондоо баяртай байгаагаа илэрхийлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд бэхжүүлж, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлсэн байна.

Шинээр томилогдсон Элчин сайд Ким Жон Гү 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нд Монгол Улсад хүрэлцэн ирсэн аж.

+ There are no comments

Add yours