Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар О.Цэндсүрэнг томилсон тухай мэдээлсэн. Тэрбээр өнөөдөр үүрэгт ажилдаа оржээ. Түүний товч танилцуулгыг хүргэж байна.
О.Цэндсүрэн нь 1965 онд төрсөн. 1983 онд Эрдэнэт хотын 1 дүгээр 10 жилийн дунд сургууль, 1984 онд ОХУ-ын Иркутск хотын Политехникийн дээд сургууль, 1989 онд тус улсын Свердловск хотын Уул уурхайн дээд сургууль, 1999 онд Улаанбаатар хууль зүйн дээд сургууль, мөн онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийг тус тус төгссөн.
Уул уурхайн инженер, эрх зүйч мэргэжилтэй, Техникийн ухааны магистр, дэд докторын зэрэгтэй.
1999-2003 онд Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яаманд мэргэжилтэн
2003-2008 онд Үйлдвэр худалдааны яамны Эрдэс баялгийн бодлого, зохицуулалтын газрын орлогч дарга
2009-2015 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шинжээч, референт, ахлах референт
2015-2016 онд Уул уурхайн яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга
2016 оноос “Гурван сор” ХХК-д зөвлөх
2018 оноос “Шарын гол” ХК-д ТУЗ-ийн хараат бус гишүүн байсан бөгөөд улсад 22 жил ажиллажээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Ажилчдаа аялалд явуулахаар 56 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд гадаад улсад аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан гэх 2 гомдол мэдээлэл бүртгэгдлээ....