
2021 оноос хойш 60 гаруй удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн хулгай хийсэн бүлэг этгээдийг цагдаагийн байгууллага илрүүлжээ.

Тодруулбал, өмнө нь хулгайлах болон дээрэмдэх хэргээр ял эдэлж байсан “У” гэгч нь “Д”, “Б”, “М”, “С” нартай бүлэглэн хөдөө орон нутагт барилгын ажил хийх, аялал зугаалгаар явж байна гэх нэрийдлээр хулгай хийдэг байсан нь тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад тэдний гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан тээврийн хэрэгслүүд
- 17,000,000 төгрөг
- “Ноён сэврэй” хийцийн 10 ширхэг мөнгөн аяга
- 45 ширхэг хөөрөг
- 11 ширхэг хөөргөний шүрэн толгой
- 15 ширхэг хөөргөний даалин, мөн металл хайгч, мөнгөн хэт хутга гэх зэргийг хураан авчээ.
Гэмт этгээдүүд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт амины орон сууц барьж, тээврийн хэрэгсэл худалдан авч, гэр бүлийн гишүүдийг гадаад улс руу явуулахаар виз мэдүүлсэн байсныг цагдаагийн байгууллагаас мөн мэдээллээ.
Ингэхдээ тэд хулгайн замаар олсон орлогоо хууль ёсны харагдуулах зорилгоор Улаанбаатар хотод паб, караоке түрээсэлсэн байжээ.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...