Х.Нямбаатар: Хоёр гишүүн маргасан бололтой. Би гэрч биш

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдоржийн өрөөнд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар зодолдсон гэх гэх мэдээлэл гараад байна. 

Хоёр гишүүн хоорондоо нударга зөрүүлсэн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, “Хоёр гишүүн маргасан бололтой байна. Өөрсдөө ярих байх. Би гэрч биш.

Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирснийг шалгуулахын тулд Төрийн ордны хуулиар цагдаагийн байгууллага нь төрийн тусгай хамгаалалтын байгууллага руу хандаж, орох зөвшөөрөл авдаг. Түүнийг нь оруулах ёстой гэдгийг л хэлсэн. Бүрэлдэхүүн нь ирсэн. Хоёр гишүүн хоорондоо үл ялиг маргасан асуудал байгаа юм шиг байна. Би нэр усыг нь хэлээд яах вэ” гэлээ.

+ There are no comments

Add yours