Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар мэдээлэл өглөө. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Засгийн газрын хуралдаанаар ХЗДХЯ-наас боловсруулсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Сүүлийн жилүүдэд Хөгжлийн банк, ЖДҮ, нүүрсний хулгайн хэргүүдэд иргэд олон нийтийн дургүйцэл дээд цэгтээ хүрээд байгаа. Тиймээс улс төрд нөлөө бүхий этгээд гэдэг ангилаллын хүрээ хязгаарыг нь шинэчилж тогтоох, тэдгээрийн үйл ажиллагаандаа хориглох үйлдлийг эл хуулиар тогтоож өгөх хүрээнд энэ хуулийн төслийг боловсруулсан.
Эл хуулийн төсөлд дараах заалтуудыг тусгалаа.
-Улс төрд нөлөө бүхий зарим этгээд гэдэгт УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, ЗГ-ын гишүүн, аймаг нийслэлийн Засаг дарга, удирдлагууд тэдгээрийн эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд гэсэн катеогориор тогтоолоо.
-Улс төрд нөлөө бүхий этгээдийн эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхдийг
- Төрийн албанд удирдах албан тушаал эрхлэхийг хориглоно
- Төрийн болон орон нутгийн өмчит компаниуд тэдгээрийн оролцоотой компаниудад удирдах болон эрх бүхий албан тушаалд томилогдохгүй
- Төрөөс хэрэгжүүлж буй бүх төрлийн төсөл хөтөлбөр, хөнгөлөлт баталгаа, гадаад болон дотоод зээлд хамрагдахгүй. Үүнд, хүүхдүүдийнх нь сургалтын төрийн санд хамрагдах эрхийг нь хязгаарлаж байгаа
- Бүх төрлийн төрийн тендер, сонгон шалгаруулалтад ААН-ээрээ оролцохгүй байх заалтуудыг тусгасан” гэлээ.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...