Цэцээ гүн рүү алхахаар явсан хоёр иргэн төөрч, нэг нь нас баржээ

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг багийн “Манзуширын хийд” гэдэг газар 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн 11:00 цагийн орчим иргэн Г, О нар Богдхан уулын оргил Цэцээ гүний чиглэлд алхахаар явжээ.

Гэвч буцах замдаа төөрч, иргэн О-ын бие нь өвдөж явж чадахгүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 18:50 цагт онцгой байдлын алба хүлээн авсан. Тухайн хоёр иргэний байршлыг “What3words” аппликэйшнээр тодорхойлсноор тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход тухайн хоёр иргэн байгаагүй тул эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад иргэн Г өөрөө уулнаас эсэн мэнд бууж, “Цэцээ гүн” амралтын газар ирсэн тухай нэгдүгээр сарын 2-ны 00:01 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн бөгөөд иргэн О-ын цогцсыг 00:44 цагт “Өгөөмөрийн-Ам” гэдэг газраас олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

+ There are no comments

Add yours