УИХ-ын өнөөдрийн чуулганы үеэр ан агнуурын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар гишүүд асуулт асуув. Энэ үеэр Б.Пүрэвдорж гишүүн асуулт асуув. Тэрээр” Би энэ хуулийн ажлын хэсэгт байгаа. Тэгэхээр асуулт асуух зохимжгүй л дээ. Гэхдээ энэ яамны зарим нэг гишүүний лобигоор орж ирсэн заалтыг хэлэхгүй бол болохгүй байна. Амьтны тухай хууль байгаа. Агнуурын зөвшөөрөлтэй холбоотой. Энэ агнуурын зөвшөөрөлд хүн болгон орох боломжтой. Гадаадын анчин ч гэсэн орох боломжтой ийм заалт орж ирж байгаа юм. Энэ бол нэг томоохон аж ахуй бүгдийн зөвшөөрлийг авах боломжийг хангасан ийм олон хувийн аж ахуй нэгжүүдийг ан агнуурын олон жил үйл ажиллагаа явуулсан тэр аж ахуй нэгжүүдийг боомлох ийм заалт орж байгаа.
Энэ бол маш хариуцлагагүй үйлдэл. Тэгэхээр хэн хамаагүй агнуурт оролцохоор, гадаадын анчин ч хамаагүй орох юм байна. Гадаадын анчин орохоор тэр хүн чинь уул хадаар хамаагүй ордог аюулгүй байдлыг мэргэшсэн байгууллага хамгаалдаг байхгүй юу. Тэр нь энэ эрсдэлд орж байна. Хоёрдугаарт нь ан агнуурын менежмент хийдэг газрууд байдаг. Тэд нар яаж энэ угалз, тэхээ өсгөх үү хамгаалж, яаж ан хийх үү гэдгийг анхаарал тавьдаг тэр бүх менежментийг гадагш нь гаргаад хаячихаж байгаа юм. Энэ хууль чинь галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг ийм юмнууд байгаа юм л даа. Зөвшөөрлийн тухай хуулин дээр “Монгол Улсын иргэний чадавжтай этгээдэд зөвшөөрөл олгоно” гэж үндсэн шаардлага дээр нь бичсэн мөртлөө гадаадын анчин оролцох боломжтой гээд заагаад өгчихсөн. Дээрээс нь төсөл дотроо онлайнаар дуудлага худалдаа явуулна гэсэн мөртлөө заавал гарын үсэг зурж байж тэр зөвшөөрөл хүчинтэй болно. Хэрэв гарын үсэг зурахгүй бол дэнчин нь хүчингүй болно гэсэн байна. Онлайнаар явуулж байгаа юм бол бүрэн онлайнаар явуулаад л дуусна биз дээ. Яг нэг томоохон аж ахуй нэгжид бүх анг бага маржинтайгаар бага мөнгөөр өгөх ийм зориулалтай л хууль батлагдаж байна шүү дээ” гэв.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...