“Эрдэнэс Монгол” ХК-ийн гүйцэтгэх захирлаас бусад 88 ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж байна.
Тэрбээр, Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр гадаадад болон дотооддоо сурч, мэргэшсэн залуучууд сонгон шалгаруулалтад идэвхтэй оролцохыг уриалж байна. Монголдоо төрийн өмчит компаниуд дундаа хамгийн өндөр цалинтай байгууллага байх юм. Цалинг 4 үе шаттай олгоно.
Ахлах менежер буюу хуучнаар газрын дарга- 9-12 сая төгрөг
Менежер- 6.5-8.5 сая төгрөг
Ахлах мэргэжилтэн- 4-6 сая төгрөг
Мэргэжилтэн- 2-4 сая төгрөгийн цалинтай байх ТУЗ-ийн шийдвэр гарсан. Багийн системээр үйл ажиллгаа явуулна.
Ажлын байрны сонгон шалгаруулалтын бүртгэлийг 2023 оны 1-р сарын 2-16-нд явуулна. 20-21-нд тестийн шалгалт авна. 23-28-нд нүүр тулсан ярилцлага зохион байгуулж, 2-р сарын 1-нээс багаа бүрдүүлэн шинэ менежментээр үйл ажиллагаа явуулж эхэлнэ.
Ажлын байрны нийтлэг шаардлага:
Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй
Ахлах менежер улсад 8-аас дээш жил ажилласан байх
Менежер нь улсад 5-аас дээш жил ажилласан байх
Мэргэжилтэнд ажилласан жилийн шалгуур тавихгүй
Хууль эрхзүй, хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудлаар тестийн шалгалт авна. Шалгалтыг ТАЗ-ийн шалгалтын системд суурилж явуулна гэв.
“Эрдэнэс Монгол” ХК-д одоо 55 хүн ажиллаж байна. Үүнээс 14 хүний ажлын байр байхгүй болсон учир ажлаас чөлөөлөгдөх мэдэгдэл өгсөн. Гэхдээ эдгээр 55 хүн бүгд сонгон шалгаруулалтад оролцох эрх нь нээлттэй.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...