Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нэгдүгээр багийн “Шарга” гэдэг газарт өнөөдөр 06.00 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 07:03 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Нарийнтээл сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй хэмээн мэдээлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Хорих ангийн дарга албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Next post АНУ-д цасан шуурганы улмаас 55 хүн амиа алджээ