Улсын нэгдсэн төсвийн зарлагын 64.9 хувийг урсгал шилжүүлэг, 3.8 хувийг татаас бүрдүүлэв
11 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр улсын нэгдсэн төсвийн алдагдал 1.1 их наяд төгрөг давсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 39.3 хувиар буурсан болохыг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Улсын нэгдсэн төсөвт оны эхний 11 сарын хугацаанд 14.4 их наяд төгрөг төвлөрсөн бол төсвөөс 15.5 их наяд төгрөгийн зарлага гарчээ.
Батлагдсан төсвөөр улсын нэгдсэн төсвийн нийт орлого 16.4 их наяд, нийт зарлага 18.1 их наяд төгрөг байхаар УИХ-аар баталсан юм. Мөн төсвийн алдагдал 2.3 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувьтай тэнцэхээр батлагдаж байв.
Төсвийн орлогын хувьд нэмүү өртгийн албан татвар, нийгмийн даатгал, бусад төрлийн татварын орлого нэмэгдсэн бол орлогын албан татварын орлого 13.1 хувиар буурсан дүнтэй гарсан байна.
Суудлын автомашины импорт 2021 онтой харьцуулахад тоо ширхгийн хувьд өссөнөөр суудлын автомашины орлогын албан татвараас 268.7 тэрбум төгрөг төсөвт төвлөрчээ. Засгийн газар энэ он дуустал зарим төрлийн авто бензиний орлогын албан татварыг “тэглэх” шийдвэр гаргасан юм. Үүнтэй холбоотойгоор импортын газрын тосны бүтээгдэхүүнээс төвлөрөх орлогын албан татвар 87.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс гурав дахин буурсныг Сангийн яам мэдээллээ.
Улсын нэгдсэн төсвийн зарлагыг бүтцийн хувьд авч үзвэл 64.9 хувийг урсгал шилжүүлэг, 25.4 хувийг бараа үйлчилгээний зардал, 5.9 хувийг хүүгийн төлбөр, 3.8 хувийг татаас хэлбэрээр зарцуулсан байна.
Оны эхний 11 сарын хугацаанд 2.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэнээс 2.1 их наяд төгрөг нь шинээр барьсан барилга байгууламжийн санхүүжилтэд зарцуулагджээ.
Мөн I-XI сарын хугацаанд нэмүү өртгийн албан татварын буцаан олголтод 310.6 тэрбум төгрөг зарцуулсан нь өмнөх оныхоос 8.2 хувиар нэмэгдсэн байна.
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...