ХЭҮК: Хурдан морь унаач хүүхдүүдийн хөдөлмөр боолчлолын хэлбэр рүү дөхсөн байна

Хүний Эрхийн Үндэсний Комиссоос “Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгаа”-ны тайлангийн үр дүнг танилцууллаа. 

Энэхүү судалгаа нь нийт гурван бүлэгтэй аж. Тодруулбал,

  • Эрх зүйн зохицуулалтын бүлэг
  • Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн хэсгүүдэд нарийвчлан гаргасан судалгааны дүгнэлт
  • Хурдан морь унаач хүүхдийн нөхцөл байдлын асуудлыг тус тус судалжээ. 

Судлаач Б.Нямжав, “Хүүхдийн эрхийн 180 дугаар конвенцод албадан болон боолчлолын хэлбэрүүдийн шинжийг тодорхойлсон байдаг. Хэрвээ энэ шинжүүд агуулагдаж байгаа бол боолчлолын хэлбэр рүү дөхөж байна гэсэн үг.  хурдан морь унаач хүүхдүүдийн асуудлыг илүү нарийвчилж, сайтар ангилахгүй бол энэ нь боолчлолын хэлбэр рүү дөхсөн байна гэдэг дүгнэлтийг судалгааны баг гаргасанУлмаар хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр мөн гэж үздэг. Өөрөөр хэлбэл, хурдан морь унаач хүүхдийн асуудалд хүүхдийн эрхийн конвенцод заасан хэв шинж нэлээд өндөр үзүүлэлттэй байсан.

Яагаад гэвэл, хурдан морь унаач хүүхэд гэрээсээ хол байрлаж, уртасгасан цагаар ажилладаг. Өглөө 06:00 цагаас малын ажилд гараад шөнийн 00:00 цаг хүртэл ажиллаж байна. Тэдний ихэнх нь 5-7 наснаасаа эхэлж морь унадаг. Тиймээс хэт бага насны хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаа нь илүү эмзэг сэдэв. Үүнийг нийгэмд хоёр янзаар авч үзэж буй. Нийгмийн нэг хандлага нь уламжлал гэж хардаг. Нөгөө хэсэг нь хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг гэж үздэг.  Хурдан морь унаач хүүхдүүдийн асуудлыг илүү нарийвчилж, сайтар ангилахгүй бол энэ нь боолчлолын хэлбэр рүү дөхсөн байна гэдэг дүгнэлтийг судалгааны баг гаргасан.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу уламжлалт баяр буюу ЮНЕСКО-д бүртгэгдсэн эрийн гурван наадам утгаар авч үзэх нь зүйтэй. Харин хүүхдийн суралцах хугацаанаас бусад үед хийгдэж буй уралдааныг арай өөр зохицуулалтаар шийдвэрлэх нь чухал. Үүнийг Морин спорт уяачдын холбоо, Үйлдвэрчний эвлэл, Засгийн газрын гурван талт харилцаагаар зохицуулж, тодорхой хэмжээнд шийдвэр гаргах нь зүйтэй гэж судлаачид үзсэн.

Бид хурдан морь унаач хүүхдүүдийн төлөөллөөс ярилцлагын аргаар судалгаа авлаа. Энэ үед хэд хэдэн ноцтой жишээ илэрсэн. Тэвчишгүй хөдөлмөрийн улмаас морь унаач хүүхэд өвлийн хүйтэнд оргон зугтсан тохиолдол гарсан. Тэр хүүхэд баруун аймгаас зүүн аймагт очиж хурдан морь унасан байдаг. Сургуульд суралцах ямар ч боломжгүй нөхцөлд ажилласан байгаа юм. Түүнчлэн хурдан морь унаж байгаа хүүхдэд хүчээр тамхи татуулах, ёс зүйгүй харилцаа хандлагын дунд байлгах гэх мэт хүмүүжил, ёс зүйд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс нэлээд ажиглагдлаа” гэлээ.

+ There are no comments

Add yours