Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон 17 хүний нэрийг өчигдөр Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас зарласан. Үүнтэй холбоотойгоор нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын таван гишүүн мэдээлэл хийж байна.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Гэм зэмгүй, дарга нарыг дагаж далжганадаггүй, таныг дэмжиж байна гэж илүү дутуу юм ярьж өрөө тасалгаагаар нь орж явдаггүй. Номхон тэмээг ноолоход амар гэдэг шиг бидний нэрийг зарлаж байна. Миний авсан мэдээллээр прокурор болон хуулийн байгууллагаас нэр гараагүй. Энэ бол намаас өгсөн нэр юм байна. Үүний учир байдлыг нэр зарласан хүмүүсээс нь бид орж шалгая, ямар учиртай зүйл болоод байгааг нь асууя. Бодит үнэнийг шалгах гэж байгаа бол шалга. Харин шалгаж чадахгүй бол АТГ өөрөө татан буугдах ёстой.
Талбай дээр 8, 9 хоног зогсож байгаа ард иргэдийн уурыг намжааж, жагсаалыг тараахын тулд нэр зарласан болж байгаа бол эндүүрч байна. Өмнө нь олон удаа ийм юм болсон. Энэ бол танил сценар. Хөөн хэлэлцэх хугацаа, өмд гутал, ЖДҮ гэх мэт. Би үүнтэй холбоогүй. Тэр болгонд дуугүй байсан. Цаг хугацаа үнэнийг харуулах болов уу гэж бодож явдаг байсан. Одоо бол хэтэрч байна. Аливаа юманд хязгаар гэж байдаг. Тиймээс энэ байдлыг тодруулъя гэж АТГ-т бид ирж байгаа.
Ямар нэгэн байдлаар биднээс мэдүүлэг авч байж яллагдагч, сэжигтнээр татах ёстой. Өнөөдөр тийм үйлдэл нэг ч хийгээгүй. АТГ-аас нэг ч дуудаагүй. Энэ байгууллага битгий хэл үүнтэй холбоотой асуудлаар хэн ч хэзээ ч бидэнтэй ярьж байгаагүй” гэлээ.
“БИДНИЙ НЭРИЙГ ЗАРЛАСАН НЬ ЗҮГЭЭР Л ЖАГСАГЧДЫГ ТАЙВШРУУЛЖ ТАРААХ ГЭСЭН ОРОЛДЛОГО”
Мөн тэрбээр “Эрдэнэс Тавантолгойн Б.Ганхуяг гэдэг хүнийг би зүс мэднэ. Гэхдээ тэр хүнтэй уулзаж, учирч ярьж явсан тохиолдол надад нэг ширхэг ч байхгүй. Шинэчлэлийн хороо нэрээр явж байхад нь нэг уулзаж байсан. Яг үнэндээ Т.Аюурсайханы л хүн, түүнтэй нийлж явсан. Одоо Т.Аюурсайханы туслах зөвлөхүүд нь бүгд баригдсан байгаа биз дээ. Яг энэ жинхэнэ хулгайчдаа зарлахгүй байгаа юм. Тавантолгойн хөрс хуулалт, тээвэр нүүрснээс эхлүүлээд олон багц асуудал дээр хулгайч нарыг бүгдийг нь зарлах ёстой. Тэрийг нь хэн бэ гэдгийг ч мэдэж байгаа.
Ер нь 40 их наяд төгрөгийн хулгайг хийвэл гудамжнаас хийж чадахгүй. Тэр ордон дотор хийнэ. Ордон дотроос энэ хулгайг зохион байгуулна. Тийм учраас ордон дотроос хулгайг хайх хэрэгтэй.
Тэр офтэйк гэрээтэй холбоотой зүйлсийг та нар үзэх хэрэгтэй. Хятадаас нэр асууж, зөвлөж байна. Тэднээс нэр өгөхгүй байна гэж хэлсэн. Худлаа байхгүй юу. Монгол Улсын газар нутаг дээр хийсэн гэрээг Монгол Улсын хуулиар шалгах ёстой. Хятадаас зөвшөөрөл авна гэж юу байдаг юм. Яг үнэндээ нууж хааж байна. Энэ бол хэрээс хэтэрсэн хулгай. Бидний нэрийг зарласан нь зүгээр л жагсагчдыг тайвшруулж тараах гэсэн оролдлого. 2024 оны сонгууль эхэлж байгаа юм байлгүй” гэв.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...